Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэг хойшиллоо
Өнөөдөр буюу тавдугаар сарын 1-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 23:00 цагт “Буянт-Ухаа" олон улсын нисэх буудалд газардах төлөвлөгөөтэй байсан.
Тэгвэл Сөүлийн цаг агаарын байдлаас шалтгаалан тус нислэг маргааш хүртэл түр хойшилсон байна.
Өнөөдөр Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 21:25 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардана. Тус нислэгээр 109 иргэн ирэх бөгөөд "Наранбулаг", "Топаз", "Мичид 2" зочид буудлуудад хуваарилан тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.