БНАСАУ руу 500 мянган ухуулах хуудас илгээжээ

БНАСАУ руу 500 мянган ухуулах хуудас илгээжээ

Умард Солонгосоос зугтан гарч, Өмнөд Солонгост оршин суугаа хүмүүсийг нэгтгэдэг “Эрх чөлөөт Умард Солонгосын төлөө тэмцэгчид” төрийн бус байгууллага БНАСАУ руу тус улсын удирдлагыг шүүмжилсэн шинэ ухуулах хуудсууд илгээжээ. Энэ тухай тус байгууллагын дарга Пак Сан Хакийн мэдээлэлд дурдсан байна.

Хэдийгээр Өмнөдийн эрх баригчид ийм үйл ажиллагаа явуулахыг хориглосон ч идэвхтнүүд дөрөвдүгээр сарын 25-29-ны хооронд 500 мянган ухуулах хуудас, 500 товхимол, 5 мянган нэг долларын дэвсгэрт бүхий 10 агаарын бөмбөлгийг хил орчмын Гёнги, Канвондо мужаас БНАСАУ руу хөөргөсөн байна. Тус байгууллагын хэвлэлийн мэдээнд мөн БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Инийг БНАСАУ руу ухуулах хуудас илгээхтэй тэмцэх гэж оролдож байгааг эрс шүүмжилжээ.

Өнгөрсөн оны 12 дугаар сард БНСУ-ын Үндэсний хурал буюу парламент Пёньяныг шүүмжилсэн ухуулах хуудсыг хил орчмын нутгаас илгээхийг хориглосон юм. Хоригийг зөрчсөн тохиолдолд гурван жил хүртэлх хугацаагаар хорих эсвэл  30 сая воны /27 мянган ам.доллар/ торгууль ногдуулна.  

2020 оны зургадугаар сард БНАСАУ БНСУ-ын төрийн бус байгууллагууд ухуулах хуудас илгээсний хариуд Кэсон хот дахь хоёр Солонгосын хооронд холбоо тогтоох байрыг дэлбэлсэн юм.

Хил орчмын бүс нутагт суртал ухуулгын материал тараахыг зогсоох тохиролцоонд хоёр Солонгосын эрх баригчид Панмүнжомын тунхаг бичигт гарын үсэг зурах үеэр буюу 2018 онд хүрчээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 661 хүн илэрчээ... 2021-04-30

Ж.Байден, Мүн Жэ Ин нар тавдугаар сарын 21-нд уулзана 2021-04-30

CU олон улсын сүлжээ конвиниенс дэлгүүр НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Байгальд ээлтэй Монгол гэр” төслийг хэрэгжүүлнэ 2021-04-30

БНСУ-ийн Ерөнхийлөгч Мүн Жэ Ин " ковид19 " өвчний эсрэг вакцины хоёр дахь тунг хийлгэжээ. 2021-04-30

БНСУ-д нийгэмд зай барих хөл хорионы журмыг дахин 3 долоо хоног сунгалаа. 2021-04-30

БНАСАУ руу 500 мянган ухуулах хуудас илгээжээ 2021-04-30

БНСУ Токиогийн Олимп, Паралимпын наадамд оролцох тамирчдаа “COVID-19”-ийн вакцинжуулалтад хамруулж эхэлжээ. 2021-04-30

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 627 хүн илэрчээ... 2021-05-01

Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэг хойшиллоо 2021-05-01

БНСУ-ийн ерөнхийлөгч Мүн Жэ Ин төрийн хэргийг хэрэгжүүлэх гүйцэтгэлийн үнэлгээ анх удаа 30% -аас доош үнэлгээтэй байна. 2021-05-01

Самсунг группийн өв залгамжлах тал хувийг И Жэ Юн өвлөн авчээ. 2021-05-01