Хятадын зүүн хэсэгт орших Жянсу мужийн Наньтун хотод хүчтэй салхилж, аянга буусны улмаас 11 хүн амь үрэгдэв

Хятадын зүүн хэсэгт орших Жянсу мужийн Наньтун хотод хүчтэй салхилж, аянга буусны улмаас 11 хүн амь үрэгдэв

Өчигдөр буюу баасан гарагийн оройн 20-22 цагийн хооронд Хятадын зүүн хэсэгт орших Жянсу мужийн Наньтун хотод хүчтэй салхи салхилж, аянга буусны улмаас 11 хүн амь үрэгдэж, 102 хүн шархадлаа гэж орон нутгийн эрх баригчид өнөөдөр мэдээлэв.

Наньтун хотын захиргаанаас мэдээлснээр шуурганы үеэр 100 гаруй хүн гэмтэж бэртсэн байна. Тус хотод мөндөр, аадар бороо оржээ. Хар салхины үеэр гэмтэж бэртсэн хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.

Хар салхины үеэр 1-3 см-ийн диаметртэй мөндөр оржээ. Салхины хурд 45 м/с хүрсэн байна.Хүчтэй салхины улмаас 3050 хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ. Нүүлгэн шилжүүлэх ажил үргэлжлэх аж.

Аврагчид шөнийн дотор 3050 хүнийг нүүлгэн шилжүүлсэн гэж албаныхан мэдээлэв.Хүчтэй салхи салхилж, аянга буусны улмаас эвдэрсэн цахилгаан байгууламжийг засч, цахилгаан хангамжийг сэргээсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.