Улс орнууд Энэтхэгт маш хурдтай халдварладаг коронавирусний давхар мутациас болгоомжилж байна

Улс орнууд Энэтхэгт маш хурдтай халдварладаг коронавирусний давхар мутациас болгоомжилж байна

Энэтхэг улсад ковид19 цар тахлын халдварын тархалт эрс нэмэгдсэнтэй холбогдуулан Энэтхэг улсаас ирэх иргэдийн зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоож, нислэгээ зогсоосон орнуудын тоо өссөөр байна. Улс орнууд аялал жуулчлалын журам, зохицуулалтуудаа өөрчилж, Энэтхэгээс өөрийн иргэд болон Энэтхэгчүүдийг түр хугацаанд хүлээж авахгүй байхаар хязгаарлалт тогтоожээ.

Улс орнууд Энэтхэгт маш хурдтай халдварладаг коронавирусний давхар мутациас болгоомжилж, хилээ хаах, өөрийн иргэд болон Энэтхэгт зорчсон гаднын иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг олон талын арга хэмжээ авч байна. Тухайлбал, өнгөрсөн 4 дүгээр сарын 24-нөөс эхлэн Кувейт, 27-ноос Мальдивын арлууд Энэтхэгээс нислэг хүлээж авахгүй гэдгээ зарласан.

Мөн Итали улс сүүлийн 14 хоногт Энэтхэгт зорчсон гаднын иргэдийг хилээр орохыг хориглосон бол Индонез улс сүүлийн 14 хоногт Энэтхэгт зорчсон гаднын иргэдэд виз олгохгүй гэдгээ мэдэгджээ. Франц улс Энэтхэг, Бразил, Чили, Аргентин, Өмнөд Африк зэрэг орнуудаас нислэг хүлээж авахгүй гэдгээ мэдэгдээд байна. Герман улс Энэтхэгт зорчсон өөрийн орны иргэн болон Германд байнга оршин суух эрхтэй иргэдийг хил нэвтрүүлж байгаа юм байна.

Канадын засгийн газар Энэтхэгээс ирэх бүх нислэгийг 30 хоногийн хугацаанд зогсоож байна. Арабын Нэгдсэн Эмират Энэтхэгээс ирэх ачаа тээврээс бусад нислэгийг 10 хоног хоригложээ. Хамгийн сүүлд АНУ Энэтхэгээс ирэх иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлахаар болж байна. АНУ зөвхөн өөрийн орны иргэдээ хүлээн авч, сүүлийн 14 хоногт Энэтхэгт зорчсон гаднын улсын иргэдийг түр хугацаанд хилээрээ оруулахгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд Энэтхэгт зорчихгүй байхыг иргэддээ зөвлөж байгаа аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хятадын зүүн хэсэгт орших Жянсу мужийн Наньтун хотод хүчтэй салхилж, аянга буусны улмаас 11 хүн амь үрэгдэв 2021-05-01

Израилд шашны баярын үеэр хүний хөлд дарагдан 44 хүн амь насаа алдав. 2021-05-01

Энэтхэг дэх Америкийн иргэдийн хувьд эх орондоо эргэн ирэх боломжтой 2021-05-01

ДЭМБ: “Moderna” вакцинд онцгой байдлын үед ашиглах зөвшөөрөл олгожээ. 2021-05-01

АНУ-д 100 сая хүн вакцинжуулалтад бүрэн хамрагдаад байна 2021-05-02

Улс орнууд Энэтхэгт маш хурдтай халдварладаг коронавирусний давхар мутациас болгоомжилж байна 2021-05-02

 Нью Дели хотод 4 минутад нэг хүн амиа алдаж байна. 2021-05-03

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Лондонд хүрэлцэн очжээ. 2021-05-03

Ж.Салливан: АНУ хурцадмал байдлыг намжаахыг зорьж байна 2021-05-03

Израилд насанд хүрсэн хүн амын 75 орчим хувь нь вакцинд бүрэн хамрагджээ. 2021-05-03

АНУ-ын шилдэг мэргэжилтэн “цөөн долоо хоногийн хөл хорио” тогтоохыг Энэтхэг улсад зөвлөжээ 2021-05-03