БНАСАУ-ын Гадаад хэргийн яамнаас Ж.Байденыг шүүмжлэв
"Манай улсын цөмийн хөтөлбөрийг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ноцтой аюул хэмээн нэрлэснээрээ “томоохон алдаа” гаргалаа. Үүний хариуд бид "хариу арга хэмжээнүүдийг" авч хэрэгжүүлэх болно" гэж БНАСАУ-ын Гадаад хэргийн яам /ГХЯ/ өнөө өглөө мэдэгджээ.
“БНАСАУ, Иранаас учрах ноцтой аюулыг арилгахын тулд холбоотнуудтайгаа хамтран ажиллана” гэж Ж.Байден Конгрессын танхимд анх удаа үг хэлэх үеэрээ мэдэгдсэнтэй холбогдуулан БНАСАУ-ын ГХЯ-ны АНУ-ын асуудал хариуцсан хэлтсийн дарга Квон Чон Гун энэхүү мэдэгдлийг хийсэн байна.
Мөн тэрбээр, “АНУ хүйтэн дайны үеийн үзэл санаа бүхий хоцрогдсон бодлогоо баримталсан хэвээр байвал ойрын ирээдүйдээ тун хүнд нөхцөл байдалтай нүүр тулах болно” хэмээн мэдэгдсэнийг Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ уламжилжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.