Үс засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
Өнөөдөр аргын тооллын 2020 оны гуравдугаар сарын 17.
Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон
хулгана жилийн Хаврын тэргүүн шар барс сарын Билгийн тооллын 23. Ангараг
гараг. Гар одтой, есөн улаан мэнгэтэй шарагчин хонь өдөр.
Өдрийн
наран 7 цаг 1 минутад мандан, 19 цаг 00 минутад жаргана. Тухайн өдөр
гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа
жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж,, биеэ
энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө
хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх,
мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур, төөнүүр
хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн.
Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Сэвлэг үргээх болон үс засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.