“Эрдэнэс-Тавантолгой”-н хувьцаа эзэмшигчдийн хурлыг 2020.04.24-нд Цогтцэций суманд хийхээр болжээ
Ирэх тавдугаар сарын 1-нээс эхлэн “Эрдэнэс-Тавантолгой”-н 1072 хувьцааны ногдол ашгийг олгож эхэлнэ. Ногдол ашиг авах хүлээлттэй байгаа иргэд коронавирусний эрсдэлтэй үед дансаа онлайнаар нээлгэх боломжтой гэдгийг өмнө нь “Эрдэнэс-Тавантолгой” компанийн зүгээс хэд хэдэн удаагийн хэвлэлийн хурлаараа мэдэгдэж байсан.
Тэгвэл гуравдугаар сарын 3-16-ны өдрийн хооронд 1072 хувьцааны ногдол ашигтай холбоотой асуудлаар 825 иргэн өөрийн биеэр ирсэн. Нийт 14 хоногийн хугацаанд 63 мянга гаруй иргэн бүртгэлээ утас, апп зэргийг ашиглан тодруулж, 20 мянга гаруй иргэн дансаа бүртгүүлсэн. 11 компани онлайнаар данс нээж байгаа гэж Б.Ганхуяг захирал мэдэгдэв.
“Эрдэнэс-Тавантолгой”-н хувьцаа эзэмшигчдийн хурал ирэх дөрөвдүгээр сарын 24-нд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд, уурхайн салбарын байранд болох шийдвэрийг ТУЗ гаргажээ. Коронавирусний эрсдэл өндөр байгаа энэ үед иргэдийн эрүүл мэндийн асуудлыг чухалчилж ийм шийдвэр гаргасан гэлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.