Ж.Салливан: АНУ хурцадмал байдлыг намжаахыг зорьж байна
"АНУ-ын засаг захиргаа БНАСАУ-тай дайсагнах бус хурцадмал байдлыг намжаахыг зорьж байна" гэж АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан ням гарагт мэдээлжээ.
БНАСАУ АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденыг “томоохон алдаа” гаргалаа хэмээн мэдэгдэж, үүнийхээ хариуд АНУ тун хүнд нөхцөл байдалтай нүүр тулна хэмээн мэдэгдсэний дараа Ж.Салливан ийнхүү мэдэгдсэн байна. БНАСАУ-ын үзэж буйгаар, Ж.Байден Конгресст хэлсэн үгээрээ дайсагнасан бодлогыг үргэлжлүүлнэ гэдгээ илтгэн харуулжээ.
Харин Үндэсний аюулгүй байдлын зөвлөх “ABC” сувгийн ярилцлагын нэвтрүүлэгт оролцох үеэрээ, “БНАСАУ-ыг чиглэсэн бидний бодлогын гол зорилго нь Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах бөгөөд үүндээ хүрэхийн тулд бид БНАСАУ-тай дипломат ажиллагаа өрнүүлэхээр бэлтгэж байна” хэмээн ярьжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.