Хамгийн хямд нь “AstraZeneca”, үнэтэй нь “Moderna”
Цар тахал үргэлжилсээр буй энэ өдрүүдэд зөвхөн вакцин л хүн төрөлхтөний эцсийн найдвар болоод байгаа билээ. Ямар ч төрлийн вакцин халдварын тохиолдлын тоог бууруулдаг нь батлагдаад буй. Вакцин хийлгэсэн хүн халдвар авлаа гэхэд өвчин хүндэрч, амь насанд нь аюул учруулахгүй. Дэлхий дахин долоон төрлийн вакциныг хэрэглэж байна.
Үүнд:
“Pfizer-BioNTech”
Төрөл: mRNA
Тун: 21 хоногийн зайтай хоёр дахь тунг хийнэ.
EUA-аас (АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв) зөвшөөрөл олгосон он: 2020 оны арванхоёрдугаар сарын 11
Үнэ: Эхний 100 сая тун тутамд 19.50 ам.доллар
Үр дүн: 95 хувь орчим.
Мутаци хувилбаруудын эсрэг үзүүлэх нөлөө: Лабораторийн мэдээллээс харахад, Их Британийн хувилбар болон Өмнөд Африк, Латин Америкийн хувилбаруудын эсрэг нэлээд үр дүнтэй.
“Moderna”
Төрөл: mRNA
Тун: 28 хоногийн зайтай хоёр дахь тунг хийнэ
EUA-аас зөвшөөрөл олгосон он: 2020 оны арванхоёрдугаар сарын 18
Үнэ: нэг тун тутамд 25- 37 ам.доллар
Үр ашиг: 95 орчим хувь.
Мутаци хувилбаруудын эсрэг: Лабораторийн мэдээллээс харахад Их Британийн хувилбар болон Өмнөд Африк, Латин Америкийн хувилбаруудын эсрэг нэлээд үр дүнтэй.
“AstraZeneca”
Төрөл: Аденовирусэд суурилсан
Тун: 28 хоногийн зайтай хоёр дахь тунг хийнэ.
EUA-аас зөвшөөрөл олгосон он: Европын холбоо тэргүүтэй дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрсөн ч АНУ зөвшөөрөөгүй байгаа.
Үнэ: ЕХ-нд 2.15 ам.доллар; Их Британи, АНУ-д 3-4 ам.доллар (АНУ); Өмнөд Африкт 5.25 ам.доллар
Үр дүн: Одоогийн байдлаар нийт 70 орчим хувийн үр дүнтэй байна.
Мутаци хувилбаруудын эсрэг: Өмнөд Африкийн хувилбарын эсрэг үр дүн багатай боловч Их Британи, Бразилийн хувилбаруудын эсрэг үр дүнтэй.
“Johnson & Johnson”
Төрөл: Аденовирусэд суурилсан
Тун: Нэг
АНУ-д үйлдвэрлэсэн
Үнэ: нэг тун тутамд 10 ам.доллар
Үр дүн: “COVID-19” халдвараас 66 хувь урьдчилсан сэргийлнэ. Харин эмнэлэгт хэвтэх, нас барахаас урьдчилан сэргийлэх магадлал 100 хвь.
Мутаци хувилбаруудын эсрэг: Өмнөд Африк, Латин Америкийн омгийн эсрэг үр дүн бага ч бусад хувилбарын эсрэг үр дүнтэй.
“Sputnik V”
Төрөл: Аденовирусэд суурилсан
Тун: Хоёр
АНУ-д хамаарахгүй.
Үнэ: нэг тун тутамд 10 ам.доллар
Үр дүн: 91.4 хувь
Мутаци хувилбаруудын эсрэг: Одоогоор тодорхойгүй
“Sinovac Biotech”
Төрөл: Идэвхгүйжүүлсэн SARS-CoV-2 вирус
Тун: 21 хоногийн дараа хоёр дахь тунг хийнэ. Гэхдээ үүнээс ч удаан хугацааны дараа хийлгэж болно.
АНУ-д хамаарахгүй.
Үнэ: Нэг тун нь 29.75 ам.доллар
Үр дүн: Эмнэлзүйн туршилтаас хамааран 50.38-91.25 хүртэлх хувийн үр дүнтэй.
Мутаци хувилбаруудын эсрэг: Тодорхойгүй
“Novavax”
Төрөл: Уураг дээр суурилсан вакцин
Тун: Хоёр, хоёр дахь тунг хэд хоногийн дараа хийх нь тодорхойгүй.
EUA-аас хүлээн зөвшөөрсөн эсэх: Их Британид өнгөрсөн гуравдугаар сард баталсан. АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс баталсан эсэх нь тодорхойгүй.
Үнэ: 16 ам.доллар
Үр дүн: 89.3 хувь
Мутаци хувилбаруудын эсрэг: Их Британи, Өмнөд Африкийн эсрэг үр дүнтэй
“CanSino Biologics”
Төрөл: SARS-CoV-2 вирус болон аденовирус дээр суурилсан.
Тун: Нэг
Үнэ: Тодорхойгүй
Үр нөлөө: Урьдчилан сэргийлэх магадлал 65.7 хувь; Хүнд өвдөхөөс урьдчилан сэргийлэх магадлал 90.98 хувь
Мутаци хувилбаруудын эсрэг: Тодорхойгүй
“Bharat Biotech”
Төрөл: “Vero Cell” платформ технологийг ашиглан идэвхгүйжүүлсэн SARS-CoV-2 вирус.
Тун: 28 хоногийн зайтай хоёр дахь тунг хийнэ.
АНУ-д хамаарахгүй.
Үнэ: 150 рупи буюу ойролцоогоор хоёр орчим ам.доллар
Үр нөлөө: Шинж тэмдэггүй халдварын эсрэг 70 хувь
Мутаци хувилбаруудын эсрэг: Их Британийн хувилбарын эсрэг үр дүнтэй.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.