АНУ-ын Флорида мужид бүх хязгаарлалтыг цуцалсан.

АНУ-ын Флорида мужид бүх хязгаарлалтыг цуцалсан.

АНУ-ын Флорида муж улсын захирагч Рон Десантис коронавирусний халдвар тархсантай холбогдуулан тогтоосон бүх хязгаарлалтыг цуцлах захирамжид гарын үсэг зуржээ.

“Хэрэв хэн нэгэн энэ үе шатанд цар тахалтай тэмцэхэд цагдаагийн хяналт шаардлагатай гэж үзэж байгаа бол тэрбээр вакцины үр дүнд итгэхгүй байна гэсэн үг юм” гэж Флорида муж улсын захирагч хэлжээ. Десантис мөн сургууль, үйлдвэр, компаниудын үйл ажиллагааг алсаас явуулах журамд шилжүүлэх тойргуудын удирдлагуудын эрхийг цаашид хязгаарлах хуульд гарын үсэг зурсан байна. 

АНУ-д коронавирусний хязгаарлалт тогтоох, цуцлах шийдвэрийг муж улсуудын эрх баригчид гаргаж байгаа юм. Вакцинжуулалтын кампанит ахицтай байгаагийн хэрээр тус улс хэвийн амьдралдаа аажмаар шилжиж байна. Тухайлбал, Нью-Йорк хотын захирагч Билл де Блазио долоодугаар сарын 1 гэхэд хотын бүх бизнесийг бүрэн нээхээр төлөвлөж байгаагаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдэв. Өмнө нь мөн Техас, Миссисипи, Вайоминг, Мэриленд муж улсууд амны хаалт зүүх журам болон коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн өөр хэд хэдэн арга хэмжээг цуцалсан юм.

АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн мэдээллээр, тус улсын хүн амын 30 орчим хувь нь вакцины хоёр тунг бүрэн хийлгэсэн бол 43 орчим хувь нь эхний тунг тариулжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.