Данийн “Pandora” компани байгалийн очир эрдэнэ ашиглахаа зогсоов

Данийн “Pandora” компани байгалийн очир эрдэнэ ашиглахаа зогсоов

Дэлхийн гоёл чимэглэлийн салбарт тэргүүлэгч Данийн “Pandora” компани байгалийн очир эрдэнэ ашиглахаа зогсоож, зөвхөн лабораторийн нөхцөлд ургуулсан эрдэнийн чулууг ашиглахаар болжээ.

Тус компани энэ тухайгаа тавдугаар сарын 4-ний мягмар гарагт ийм хиймэл чулуугаар хийсэн “Pandora Brilliance” үнэт эдлэлийн шинэ коллекцоо танилцуулахдаа зарласан байна. “Pandora”-гийн ерөнхий захирал Александр Лачикийн хэлснээр, ийм очир алмааз нь "инноваци, дэвшлийн бэлгэдэл төдийгүй мөнхийн гоо үзэсгэлэнг илэрхийлнэ".

Байгалийн очир эрдэнэ үнэт эдлэлдээ ашиглахгүй байх шийдвэрийнхээ талаар ВВС-д тайлбар өгөхдөө ноён Лачик хорт утааг бууруулах, хүрээлэн буй орчныг хамгаалах талаас нь авч үзвэл энэ нь зөв алхам болсон гэж онцлон тэмдэглэжээ. Байгалийн очир эрдэнийн үйлдвэрлэл буурч байгаатай холбоотойгоор хиймэл алмаазын зах зээл өсөн нэмэгдэж байгаа юм. Хиймэл очир алмаазын үйлдвэрлэл өнгөрсөн онд 6.5 сая карат болж өссөн байна.

Өнгөрсөн оны дундуур “Pandora” мөн 2025 оноос зөвхөн дахин боловсруулсан алт, мөнгө ашиглахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн юм. Ингэснээр хорт утааг 65-99 хувиар бууруулах боломжтой гэж тус компани үзэж байгаа аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.