БНСУ-д африкийн гахайн мялзан өвчний тохиолдол илэрчээ

БНСУ-д африкийн гахайн мялзан өвчний тохиолдол илэрчээ

 БНСУ-д африкийн гахайн мялзан өвчний тохиолдол сүүлийн долоон сарын хугацаанд анх удаа бүртгэгдлээ гэж тус улсын Хөдөө аж ахуй, хүнс, орон нутгийн асуудал эрхэлсэн яам өнөөдөр мэдээлжээ.

Тодруулбал, Ганвон мужийн фермийн гахайнуудаас халдвар илэрсэн тул 401 амьтныг устгахаар болжээ. Мөн Ганвон болон зэргэлдээ оршдог Гёнги, Умард Чунчон муж дахь мал аж ахуйтай холбоотой газрууд руу зорчихыг 48 цагийн турш хориглосон байна.

2019 онд БНСУ-ын хойд нутгийн Гёнги, Ганвон мужийн фермүүдэд гахайн мялзан өвчин тархсаны улмаас урьдчилан сэргийлэх зорилгоор орон даяар 400 мянга орчим гахайг устгалд оруулж байжээ. Тухайн үед нийт 14 фермээс халдвар илэрсэн байна.

Түүнээс хойш орон нутгийн фермүүдэд гахайн мялзан өвчний тохиолдол илрээгүй боловч зэрлэг бодонгоос фермийн гахайнуудад халдварлах магадлалтай байжээ. Тухайлбал, хилийн бүсийн зэрлэг бодонгуудаас халдварын 780 гаруй тохиолдол илэрснээр 3000 гаруй бодонг устгахад хүргэжээ.

Африкийн гахайн мялзан нь хүнд халдварладаггүй боловч гахайнуудын хувьд хувьд үүлдэр, нас харгалзахгүй өвчилж, үхэлд хүргэдэг байна. Одоогоор энэ өвчнийг эмчлэх арга, урьдчилан сэргийлэх вакцин байхгүй байгаа юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНАСАУ хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах урьдчилсан шатны тоглолтод оролцохгүй 2021-05-04

БНСУ-ын иргэдийн гуравны хоёр орчим нь далайн бүтээгдэхүүний хэрэглээгээ багасгасан байна. 2021-05-04

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 676-аар нэмэгдэж нийт 124,945-д хүрэв. 2021-05-05

БНСУ, АНУ, Японы Гадаад хэргийн сайд нар Лондон хотноо уулзана 2021-05-05

БНСУ-д өнгөрсөн 4 сард хэрэглээний үнийн өсөлт 2,3 хувьд хүрчээ 2021-05-05

БНСУ-д африкийн гахайн мялзан өвчний тохиолдол илэрчээ 2021-05-06

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 574 хүн илэрчээ... 2021-05-06

“Долоогийн бүлэг” БНАСАУ-д хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг уриалжээ 2021-05-06

БНСУ-д үйлдвэрлэсэн “Спутник V” вакциныг ирэх сараас гадаадад нийлүүлж эхэлнэ 2021-05-06

Хойд Солонгосын ажилчид Монголд Бээжингийн онгоцоор ирнэ. 2021-05-06

БНАСАУ ухуулах хуудсаар вирус дамжиж болзошгүйг иргэддээ анхааруулжээ 2021-05-06