ДЭМБ: БНХАУ-ын "Синофарм" үйлдвэрийн Вероцелл вакцинд зөвшөөрөл олгов
Хятадын Синофарм үйлдвэрийн "COVID-19"-ийн эсрэг вакциныг энэ сарын 07-ны өдөр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын “Emergency Use Listing” (EUL) буюу Яаралтай нөхцөлд хэрэглэж болох вакцины жагсаалтад бүртгэж авсан байна.
Ингэснээр тус вакциныг олон улсын "Ковакс" хөтөлбөрийн хүрээнд дэлхийн бусад улс орнуудад нийлүүлэх боломж нээгдэж байгаа юм. Синофарм үйлдвэрийн вакцин нь стандарт шаардлагыг өндөр түвшинд хангаж байгаа бөгөөд өндөр настнууд, эрсдэлтэй бүлгийн хүмүүст сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлтийг мэргэжилтнүүд гаргажээ.
ДЭМБ одоогоор Pfizer, AstraZeneca, Johnson & Johnson, Serum Institute of India, Moderna вакцинуудад ДЭМБ зөвшөөрөл олгоод байсан бол Синфарм нь албан ёсоор зөвшөөрөгдсөн 6 дахь вакцин болж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.