Тансаг зэрэглэлийн орон сууцны 10 давхар барилгын дээгүүр тунгалаг усан бассейн байгуулжээ.
Их Британийн нийслэл Лондон хотын "Embassy Gardens" хотхонд 10 давхар байшингуудыг холбосон усан санг байгуулжээ. 25 метрийн урттай "The Sky Pool" гэх уг усан санг зөвхөн орон сууцны иргэдэд зориулж бүтээсэн байна.
Дөрвөн талдаа ханагүй дэлхийн хамгийн том усан сангуудын нэг болсон тус байгууламжийг "EcoWorld Ballymore" компани бүтээсэн ба 8000 км зайтай АНУ-ын Колорадо мужид үйлдвэрлэн зөөжээ.
3 метрийн өндөртэй, 375 тонн ус багтаасан усан сангийн шилэн хана 20-30 см зузаан бөгөөд барилгын дотор хэсгийн 14 метр зайг хамран /Орох хэсэг, шат зэргийг оролцуулан/ байрлажээ.
Оршин суугчид усан сангийн аль ч талаас орж нөгөө талд нь гарах боломжтой аж. "Embassy Gardens" хотхонд 2000 орчим хүн амьдран суудаг ба байрны үнэ нэмэгдэж эхэлсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.