Ядуу орнууд “Pfizer” вакциныг худалдан авахаас татгалзав

Ядуу орнууд “Pfizer” вакциныг худалдан авахаас татгалзав

Бага орлоготой улс орнууд коронавирусний эсрэг “Pfizer/BioNTech” вакциныг худалдан авахаас татгалзсан гэж “Pfizer” компанийн ерөнхий захирал Алберт Бурла мэдэгджээ.

Түүний хэлснээр, тус компанийн вакцины ихэнх хэсгийг өндөр орлоготой улс орнууд захиалаад байгаа тул тус компани бага орлоготой улс орнуудад вакциныг нь захиалахыг санал болгосон байна. Гэсэн хэдий ч ядуу улс орнуудын ихэнх нь өөр вакцин үйлдвэрлэгчдэд захиалга өгөхөөр шийдсэн нь “Pfizer/BioNTech” үйлдвэрлэлийн технологи хангалттай туршигдаагүй эсвэл вакцин үйлдвэрлэлийн уламжлалт аргыг илүүд үзсэнтэй холбоотой гэж Алберт Бурла онцолжээ. “Pfizer”, “BioNTech” компаниуд үнэ тогтоох олон түвшинт загварыг ашиглаж  байгаа гэнэ. Дунд орлоготой улс орнууд тус вакциныг хоёр дахин хямд үнээр худалдан авах боломжтой бол ядуу улс орнууд вакциныг өөрийн өртгөөр нь авах боломжтой аж.

Гэсэн хэдий ч “Pfizer” компанийн ерөнхий захирал дунд болон бага орлоготой улс орнуудад нэг тэрбум гаруй тун вакцин нийлүүлэх боломж гарна гэж найдаж байна.

Баасан гарагт АНУ коронавирусний эсрэг вакцины хүртээмжийг дэлхийн хэмжээнд нэмэгдүүлэх үүднээс вакцины патентаас татгалзах байр суурийг илэрхийлсэн. Харин Эм үйлдвэрлэгчдийн олон улсын холбоо энэ шийдвэрт сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлээд байгаа юм. Алберт Бурла мөн энэ байр суурийг дэмжихгүй байна. Түүний хэлснээр, патент нь үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд учирч буй гол саад биш ба шинэ үйлдвэр барих нь сөрөг нөлөөтэй гэнэ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Тансаг зэрэглэлийн орон сууцны 10 давхар барилгын дээгүүр тунгалаг усан бассейн байгуулжээ. 2021-05-08

Канад коронавирусний вакцины патентаас түр хугацаагаар татгалзахыг дэмжжээ. 2021-05-08

АНУ Зүүн Иерусалим дахь байдлыг намжааж, хүчирхийллийг зогсоохыг уриалав. 2021-05-08

"McDonald's"-ийн ажилтнууд ажил хаяхаар төлөвлөж байна 2021-05-08

Чехийн “Гранд при” тэмцээнд боксчид багаараа тэргүүлэв 2021-05-09

Ядуу орнууд “Pfizer” вакциныг худалдан авахаас татгалзав 2021-05-09

Казахстанд цар тахлын улмаас Ялалтын өдрийн уламжлалт баярыг хойшлуулжээ 2021-05-09

В.Путин ТУХН-ийн орнуудад Ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ 2021-05-09

Москва хотноо Ялалтын баярын сүрт жагсаал эхэллээ 2021-05-09

БНХАУ Өмнөд Хятадын тэнгис дэх хийн шинэ орд газрыг ашиглаж эхэлжээ 2021-05-10

АНУ-ын ТЦХ Арабын тэнгист Орост үйлдвэрлэсэн зэвсгийг хурааж авснаа мэдээлжээ. 2021-05-10