БНХАУ Өмнөд Хятадын тэнгис дэх хийн шинэ орд газрыг ашиглаж эхэлжээ

БНХАУ Өмнөд Хятадын тэнгис дэх хийн шинэ орд газрыг ашиглаж эхэлжээ

 БНХАУ-ын нефть олборлогч “Offshore Oil Engineering” компани Өмнөд Хятадын тэнгисийн зүүн хэсэгт шинээр илрүүлсэн “Liuhua 29-2” байгалийн хийн томоохон орд газрыг ашиглаж эхэлжээ.  

Синьхуа агентлагийн мэдээлж буйгаар, эрчимтэй хөгжиж буй өмнөд Гуандун муж, түүнчлэн засаг захиргааны онцгой бүсүүд Хонконг, Макао дахь өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах зорилгоор уг ордыг ашиглаж эхэлжээ. Энэхүү орд газраас энэ онд 420 сая орчим шоо метр хий олборлох төлөвтэй байна.

Хайнань мужийн Геологи хайгуулын газрын мэдээлснээр, Өмнөд Хятадын тэнгис дэх хийн нөөц хамгийн багадаа 58 их наяд шоо метр бол нефтийн нөөц 29 тэрбум тонн  аж. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.