Энэтхэгт ховор төрлийн мөөгөнцрийн халдварын тохиолдлууд бүртгэгджээ.

Энэтхэгт ховор төрлийн мөөгөнцрийн халдварын тохиолдлууд бүртгэгджээ.

Мукормикоз буюу ховор төрлийн, эрчимтэй тархдаг мөөгөнцрийн халдварын тохиолдол нэмэгдэж байгаа тухай Энэтхэгийн эмч нар мэдэгджээ.

Чийглэг өрөөнд болон юмны гадаргуу, хөрс, ургамал, ялзарсан ногоо, жимс жимсгэнэ дээр хамгийн түгээмэл үүсдэг мөөгөнцрийн спороор амьсгалснаар мукормикозоор халдварладаг аж. Энэ халдвар нь хамрын хөндий, тархи, уушгинд нэвтэрч, чихрийн шижин өвчтэй хүмүүс эсвэл хорт хавдартай өвчтөнүүд, ХДХВ, ДОХ зэрэг дархлал хомсдолтой хүмүүсийн амь насанд аюул учруулж болзошгүй юм.

Коронавирусний халдварт өвчний эмчилгээнд стероид хэрэглэснээс үүдэлтэй мөөгөнцрийн халдварын улмаас нас барсан тохиолдол 50 хувьд хүрч болзошгүй байна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Стероидууд нь коронавирусний улмаас үүссэн уушгины үрэвслийг бууруулдаг хэдий ч мөн дархлааг муутгаж, чихрийн шижинтэй болон энгийн өвчтөнүүдийн цусан дахь сахарын түвшнийг нэмэгдүүлдэг байна. Үүнтэй холбоотойгоор стероидууд нь мөөгөнцрийн халдварт өвчний тохиолдол нэмэгдэх гол шалтгаан байж магадгүй гэж мэргэжилтнүүд үзжээ.

Өнгөрсөн жилүүдэд мукормикозоор халдварласан тохиолдлууд ийм их байгаагүй гэж Энэтхэгийн муж, хотын эмч нар ярьсан байна. 

“Долоо хоногт ийм халдварын 2-3 тохиолдол ажиглагдаж байна. Энэ бол цар тахлын үеийн гамшиг юм” хэмээн Мумбай хотын эмнэлгийн ерөнхий эмч Ренука Браду хэлжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.