Афгинастанд үндэсний гашуудлын өдөр зарлажээ

Афгинастанд үндэсний гашуудлын өдөр зарлажээ

 Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани Кабул хотын сургуулийн ойролцоо дэлбэрэлт болсны улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалд зориулж тавдугаар сарын 11-ний мягмар гаргийг үндэсний гашуудлын өдөр болгон зарлалаа.

Өнгөрөгч бямба гарагт Афганистаны нийслэл Кабул хотын баруун хэсэгт орших охидын нэгэн сургуулийн дэргэд гурван дэлбэрэлт болсны улмаас 63 хүн амиа алдаж 150 хүн шархадсан байна. Амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь 11-15 насны охид байжээ.

Афганистаны Ерөнхийлөгч энэ халдлагыг хүмүүнлэг ёсны эсрэг үйлдсэн гэмт хэрэг гэж нэрлэсэн байна. Хэт давруу үзэлтнүүдийн “Талибан” хөдөлгөөн эсвэл “Лалын улс” гэх мэт “мунхаг харанхуй” бүлэглэлүүд ийм харгис хэрцгий халдлагаараа афган хүүхдүүдийн боловсролд саад учруулж, ирээдүйд итгэх итгэлийг сулруулахыг хүсэж байна гэж Ашраф Гани мэдэгджээ.

Афганистаны Ерөнхийлөгч амиа алдсан хүмүүсийн ар гэрийхэнд нөхөн төлбөр олгохыг үүрэг болгожээ. Түүнчлэн халдлагын үеэр шархадсан хүмүүст тусламж үзүүлэхийг Эрүүл мэндийн яамдаа даалгасан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.