СТАТИСТИК: 18-29 насны эрэгтэйчүүдийн 21.3 хувь нь цэргийн алба хаажээ

СТАТИСТИК: 18-29 насны эрэгтэйчүүдийн 21.3 хувь нь цэргийн алба хаажээ

Монгол Улсад Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 99 жилийн ой өнөөдөр /2020.03.18/ тохиож байна. 

Энэхүү өдрийг тохиолдуулан Үндэсний статистикийн хорооноос монгол эрэгтэйчүүдийн талаарх сонирхолтой тоо баримтуудыг гаргажээ. 

Тодруулбал, Монгол Улсад нэг сая 575.6 мянган эрэгтэй амьдардөг бөгөөд  Улаанбаатар хотод 67 хувь нь, хөдөө орон нутагт 33 хувь нь ажиллаж, амьдарч байна. Монгол эрэгтэйчүүдийн 15 хувь нь дээд боловсрол эзэмшиж, 633.1 мянга нь ажиллаж хөдөлмөрлөн, сард дунджаар нэг сая 358.5 мянган төгрөгийн цалин авдаг. Тэд дунджаар 29 насандаа гэрлэдэг бол нийт эрэгтэйчүүдийн 1.1 хувь нь өрх толгойлсон аавууд байна.  

Түүнчлэн 60-аас дээш насны эрэгтэйчүүдийн 86.3 хувь нь цэргийн алба хаасан бол 50-59 насны эрэгтэйчүүдийн 88.2 хувь нь, 40-49 насны эрэгтэйчүүдийн 70.4 хувь нь, 30-39 насны эрэгтэйчүүдийн 50 хувь нь, 18-29 насны эрэгтэйчүүдийн 21.3 хувь нь цэргийн алба хаажээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.