КОВИД-19: БНХАУ халдварын эсрэг вакциныг ТУРШИЖ ЭХЭЛЛЭЭ
Хятад улсын биологийн зэвсгийн шилдэг шинжээч Чен Вейгээр удирдуулсан багийн гаргаж авсан вакцины эмнэл зүйн туршилтыг Хятад улс эхлүүлжээ.
Чен Вейн хэлснээр, Бээжин энэхүү вакциныг туршилтын эхлүүлэх зөвшөөрөл олгосон байна. Вакцин нь коронавирусийг зогсоох шинжлэх ухааны хамгийн хүчтэй зэвсэг юм гэж тэрбээр Хятадын төв CCTV телевизэд өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Хэрэв Хятад улс ийм зэвсэг бүтээж, патентыг нь авбал Хятадын шинжлэх ухааны дэвшлийг илтгээд зогсохгүй нэр хүндийг нь өсгөх юм гэж тэрбээр хэлжээ.
Судалгааны багийнхан вакциныг их хэмжээгээр үйлдвэрлэхэд бэлэн болгосон гэж Чен онцолсон байна.
Шинэ төрлийн коронавирусний вакциныг сар гаруйн судалгаа, Эболагийн эсрэг вакциныг мөн судалсны үндсэн дээр гаргаж авчээ. Чен Вей нь Хятадын генийн инженерийн аргаар вакцин гаргаж авах тал дээр мэргэшсэн тэргүүлэх эрдэмтэн бөгөөд 2003 онд SARS халдвар дэгдэх үед эмчилгээний цацлаг бүтээж байжээ. Түүний энэ бүтээгдэхүүн 14 мянган эмч, эмнэлгийн ажилтныг халдвар авахаас сэргийлж чадсан байна.
Хятадын Ардын армийн хошууч генерал Чен Вей (54 настай) энэ оны нэгдүгээр сарын 26-аас хойш Ухань хотод коронавирусний вакцин гаргаж авахаар ажиллаж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.