БНАСАУ-д халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй
БНАСАУ-д коронавирусний 26 мянга орчим шинжилгээ хийхэд халдварын нэг ч тохиолдол илрээгүй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ өнөөдөр мэдээлжээ.
“COVID-19”-ийн талаарх ДЭМБ-ын долоо хоног тутмын тайланд мэдээлснээр, БНАСАУ-д дөрөвдүгээр сарын 23-29-нд 751 хүнд шинжилгээ хийснээр нийт шинжилгээнд хамрагдсан хүний тоо 25986-д хүрсэн байна.
“Шинжилгээнд сүүлд хамруулсан 751 хүний 139-т томуутай төстэй шинж тэмдэг илэрсэн боловч бүгд амьсгалын замын цочмог өвчин туссан байсан” гэж тайланд дурджээ.
БНАСАУ улс орондоо коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдээгүй гэж мэдэгдэж байгаа хэдий ч өнгөрсөн оны эхэн үеэс цар тахлын эсрэг түргэн шуурхай, хатуу арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн юм.
Тус улс нь “COVID-19”-ийн вакциныг тэгш хуваарилах зорилго бүхий “COVAX” хөтөлбөрөөр хоёр сая орчим тун вакцин хүлээн авах төлөвтэй байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.