БНСУ-ын “Samsung Electronics” компани вакцин хийлгэсэн ажилтнууддаа цалинтай чөлөө олгоно

БНСУ-ын “Samsung Electronics” компани вакцин хийлгэсэн ажилтнууддаа цалинтай чөлөө олгоно

БНСУ-ын “Samsung Electronics” компани эрүүл мэндийн байгууллагуудын зөвлөмжийн дагуу “COVID-19”-ийн вакцин хийлгэсэн ажилтнууддаа цалинтай чөлөө санал болгоно гэдгээ өнөөдөр мэдэгджээ.

Тус компанийн үйлдвэрчний эвлэл вакцинжуулалтад хамрагдсан ажилтнуудад чөлөө олгох хүсэлт гаргаснаас нэг хоногийн дараа энэхүү шийдвэрийг гаргасан байна.

Ингэснээр “Samsung” вакцин хийлгэсэн ажилтнууддаа нэг хоногийн цалинтай чөлөө олгох бөгөөд хэрэв гаж нөлөө илэрвэл хоёр өдрийн цалинтай чөлөө нэмж олгох ажээ. Үйлдвэрчний эвлэлийн хувьд гурван өдрийн чөлөө олгох хүсэлт гаргажээ.

Өнгөрсөн сард Засгийн газар “COVID-19”-ийн вакцинжуулалтыг эрчимжүүлэхийн тулд “вакцины чөлөө” олгохыг хувийн компаниудад зөвлөжээ.

Мөн “LG”, “SK”, “Hyundai Motor” зэрэг томоохон компаниуд вакцинжуулалтад хамрагдсан ажилтнууддаа чөлөө олгох боломжийг судалж байгаагаа мэдэгдсэн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 511 хүн илэрчээ... 2021-05-11

БНАСАУ-д халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй 2021-05-11

БНСУ-ын ашиг орлогоороо тэргүүлж буй таван эрэгтэй жүжигчин 2021-05-11

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 635 хүн илэрчээ... 2021-05-12

БНСУ Энэтхэгээс иргэдээ татан авч байна 2021-05-12

БНСУ-ын “Samsung Electronics” компани вакцин хийлгэсэн ажилтнууддаа цалинтай чөлөө олгоно 2021-05-12

БНСУ-ын “GS25”, “CU” хоорондын өрсөлдөөн Монголд үргэлжлэх төлөвтэй байна. 2021-05-12

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 715 хүн илэрчээ... 2021-05-13

БНСУ –д үнэмлэхгүйгээр цахилгаан скүүтэр унавал торгох шийдвэр гарсан байна. 2021-05-13

БНСУ-ын “GS25” сүлжээ дэлгүүр нь тун удахгүй монгол улсад албан есоор нээгдэхээр болсон байна. 2021-05-14

БНСУ-ын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 747-аар нэмэгдэж нийт 130,380-д хүрэв 2021-05-14