БНСУ-ын “GS25”, “CU” хоорондын өрсөлдөөн Монголд үргэлжлэх төлөвтэй байна.

БНСУ-ын “GS25”, “CU” хоорондын өрсөлдөөн Монголд үргэлжлэх төлөвтэй байна.

БНСУ-ын “GS25” ая тухтай дэлгүүрийн сүлжээ компани хилийн чанад дахь зах зээлээрээ Вьетнамын дараа Монгол Улсыг сонгожээ. Тус компани энэ оны эхний хагаст Монголд төвөө байгуулж, эхний дэлгүүрээ нээх төлөвтэй байна. Анхны дэлгүүрийг залуу хүн ам ихтэй нийслэл Улаанбаатар хотод байгуулах ажээ.

Харин БНСУ-ын “CU” компанийн хувьд Монголд хэдийнээ 110 дэлгүүрээ байгуулжээ. Ингэснээр “GS25”, “CU” хоорондын өрсөлдөөн дотоодын зах зээлээс хальж, Монголд үргэлжлэх төлөвтэй байна.

“GS Retail” өнгөрсөн оны эхний улиралд Монголын нэгэн компанитай хамтран 3.7 тэрбум воны хөрөнгөтэй “Digital Concept” компанийг байгуулжээ. Энэхүү компани нь “GS25”-ын Монгол дахь төвийн үүрэг гүйцэтгэх бөгөөд үйл ажиллагаа хариуцсан баг анхны дэлгүүрийг нээхтэй холбоотой ажлаа хэрэгжүүлж эхэлжээ.

“GS25” нь Монголд мастер франчайз хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулахаар төлөвлөж байгаа ажээ. Тус компанийн хувьд Монгол Улс нь хилийн чанад дахь хоёр дахь байршил нь бөгөөд Вьетнамд хэдийнээ 100 дэлгүүрээ нээжээ.

БНСУ-ын ая тухтай дэлгүүрийн сүлжээ компаниудын хувьд дотоодын зах зээл ханах хандлагатай болсон тул сүүлийн үед гадаадын орнуудад үйл ажиллагаагаа өргөтгөхөд түлхүү анхаарах болжээ. Тухайлбал, БНСУ-д ийм дэлгүүрийн тоо 50 мянга давсан тул шинээр нээх газар ч олдохгүй болсон байна. Үүнтэй холбоотойгоор борлуулалт нь ч өсөхөө байж, ашиг нь ч буурах болжээ. Иймээс энэ чиглэлийн компаниуд гадаадын орнуудын зах зээлийг судалж эхэлжээ. Мөн Солонгосын давлагааны нэр нөлөө нь тэдэнд давуу талыг бий болгож байна. Одоогийн байдлаар “GS25”, “CU”-гээс гадна “Emart 24” компани ч Малайзын зах зээлд нэвтрэхээр зэхэж байна.

Хэрэв “GS25” Монголд үүд хаалгаа нээвэл БНСУ-ын хоёр томоохон ая тухтай дэлгүүрийн сүлжээ компани анх удаа хилийн чанадад өрсөлдөх юм. Эдгээр компанийн хувьд Вьетнамд өрсөлдөөнөө эхлүүлэх төлөвтэй байсан боловч “COVID-19” цар тахлын улмаас “CU” Вьетнамын зах зээлд нэвтрэх төлөвлөгөөгөө хойш тавьжээ.

Монгол Улс нь нутаг дэвсгэрийнхээ хэмжээгээр Солонгосын хойгоос 7.4 дахин том боловч хүн амын 60 орчим хувь нь Улаанбаатар хотдоо төвлөрөн амьдардаг. Мөн Улаанбаатарын оршин суугчдын 60 хувь нь 35-аас доош насны буюу ая тухай дэлгүүрээр голчлон үйлчлүүлдэг насны хүмүүс байгаа юм. Энэ нь ийм дэлгүүрүүдэд үйл ажиллагаагаа явуулах таатай нөхцөл болж байна. Монголд анхны дэлгүүрээ 2018 онд байгуулж байсан “CU” компани одоо 110 орчим дэлгүүртэй болон өргөжжээ.

“GS25”-ын хувьд Вьетнамд хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан Монгол дахь дэлгүүрүүдийнхээ тоог аажмаар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Солонгос хоолны эрэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор Вьетнамд “GS25”-ын догбүги, рабуги, зайдас хамгийн их зарагддаг байна. Монгол Улс ч мөн Солонгосын давлагааны нөлөө эрчээ авч буй бүс нутагт багтаж байгаа учраас шууд идэхэд бэлэн олон төрлийн хоолнууд нь үйлчлүүлэгчдийг ихээхэн татна хэмээн таамаглаж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНАСАУ-д халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй 2021-05-11

БНСУ-ын ашиг орлогоороо тэргүүлж буй таван эрэгтэй жүжигчин 2021-05-11

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 635 хүн илэрчээ... 2021-05-12

БНСУ Энэтхэгээс иргэдээ татан авч байна 2021-05-12

БНСУ-ын “Samsung Electronics” компани вакцин хийлгэсэн ажилтнууддаа цалинтай чөлөө олгоно 2021-05-12

БНСУ-ын “GS25”, “CU” хоорондын өрсөлдөөн Монголд үргэлжлэх төлөвтэй байна. 2021-05-12

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 715 хүн илэрчээ... 2021-05-13

БНСУ –д үнэмлэхгүйгээр цахилгаан скүүтэр унавал торгох шийдвэр гарсан байна. 2021-05-13

БНСУ-ын “GS25” сүлжээ дэлгүүр нь тун удахгүй монгол улсад албан есоор нээгдэхээр болсон байна. 2021-05-14

БНСУ-ын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 747-аар нэмэгдэж нийт 130,380-д хүрэв 2021-05-14

БНСУ-ын “BTS” хөвгүүдийн хамтлаг “Rolling Stone” сэтгүүлийн нүүрийг чимнэ. 2021-05-14