Нью-Йоркт Палестиныг дэмжих жагсаал болжээ.

Нью-Йоркт Палестиныг дэмжих жагсаал болжээ.

АНУ-ын Нью-Йорк хотод болсон Палестиныг дэмжих жагсаал хамтдаа залбирал үйлдсэнээр дуусжээ.

Жагсаалд оролцогчид 42-р гудамжаар Бродвей хүртэл, тэндээсээ Таймс-скверээр Төв цэцэрлэг хүртэл жагссан байна. Төв цэцэрлэгт хүрээлэнд амиа алдсан хүмүүсийн дурсгалд зориулсан номлол, залбирал үйлдэж, Палестиныг чөлөөлөхийг уриалсан идэвхтнүүд үг хэлжээ. Арга хэмжээ гурван цаг гаруй үргэлжилж, хэдэн зуун хүн оролцсон байна.

Цагдаа нар хоёр жагсагчийг баривчилсан боловч жагсагчид хэдийгээр 42-р гудамжны хэсгүүд, Бродвейг хаасан ч үлдсэн хүмүүст жагсахад нь саад хийгээгүй байна. Жагсаалд оролцогчид ч мөн түрэмгий үйлдэл гаргаагүй бөгөөд хамтдаа залбирсныхаа дараа "Иордан голоос далай хүртэл Палестин чөлөөтэй болно" хэмээн хашхирч тарцгаажээ.

Жагсаалд Нью-Йоркт амьдардаг палестинчууд болон зүүний янз бүрийн хөдөлгөөний идэвхтнүүд оролцсон байна.

Зүүн Иерусалимийн байдал тавдугаар сарын 7-ноос эрс хурцадсан бөгөөд Газын зурвас дахь ХАМАС хөдөлгөөн болон Израилын цэргүүд харилцан цохилт өгсөөр байгаа юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.