ДЭМБ: Эрсдэлгүй хүн, эрсдэлгүй орон гэж нэг ч байхгүй

ДЭМБ: Эрсдэлгүй хүн, эрсдэлгүй орон гэж нэг ч байхгүй

Эрүүл мэндийн яамнаас коронавирустэй холбоотой цаг үеийн мэдээлэл хийж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр халдвар авсан хүний тоо 191127 болжээ. Сүүлийн 24 цагийн байдлаар Европ тивд шинээр 10911 тохиолдол бүртгэгдсэн бол Номхон далайн баруун бүсэд 312 шинэ тохиолдол бүртгэгджээ.

Узбекистан, Монтенегро улсуудад халдвар бүртгэгдсэнээр дэлхийн нийт 166 улсад уг вирус албан ёсоор батлагдлаа.

АНУ, Итали, Испани, Франц зэрэг улсуудад вирусний тархалт өндөр байна. Европын зарим орнууд гадаадын иргэдэд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх боломжгүй байна гэдгээ мэдэгдсэн байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд Хубэй муж Ухань хотод халдвар бүртгэгдээгүй. БНХАУ халдварын тархалтыг бүрэн хяналтад авлаа гэж мэдэгдлээ. ДЭМБ эрсдэлгүй хүн, эрсдэлгүй орон гэж нэг ч байхгүй. Халдвар ирэх гэж байгаа юм шиг бэлтгэж бэлэн байдлыг хангах хэрэгтэй гэж зөвлөж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.