Хан боргоцой жимсний ач тус...

Хан боргоцой жимсний ач тус...

Хан боргоцой нь эрүүл мэндэд хэрэгтэй аминдэм, эрдэс бодисоор баялаг жимс юм. Ялангуяа витамин C ихээр агуулагдсан тул таны биеийн дархлаад эерэг нөлөөтэй. Мөн минерал ба бичил элементүүдээр баялаг. Уураг задалдаг бромелин байхаас гадна цусны даралт бууруулж, судаснуудын хананаас өөхөн хуримтлалыг арилгаж, цусны эргэлт сайжруулж, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй.

Хан боргоцой биеэс ус гадагшлуулж, хаванг буулгадаг. Мөн гэдэс хямрах, ходоод өвдөхөд тустай. Нойр булчирхайн ажиллагааг хөнгөвчилж, арьсны нөсөө, сэвхийг арилгадаг сайн талтай.

Их хэмжээний мах идсэний дараа хэдхэн зүсэм шинэ хан боргоцой идэхэд хоолны шингээлтэд сайнаар нөлөөлдөг. Хан боргоцой өвчин анагаах шидтэй. Мөн хан боргоцой нь аагим халуунд цангаа тайлахаас гадна хэвлийн хэсгийн ялгадсыг хөөх, хоолны шингээлтийг сайжруулах, шээс дусагнах зовуурыг багасгах, толгой эргэж, нүд эрээлжлэх зэрэг өвчинд нэн сайн жимс юм.

Хан боргоцойн шүүсэнд нэг зүйлийн исгэлэн эд байдаг ба энэ нь уурагтай зохицон хоолны шингээлтийг сайжруулна. Хан боргоцойг эмийн журмаар ашиглах тухай 5 арга бий. 

1. Бөөрний үрэвслийг зохицуулна. Хан боргоцойн 60 гр зөөлөн эдийг улалжийн үндэстэй чанаад өдөрт өдөрт удаа ууна.

2. Мөгөөрсөн хоолойн үрэвслийг эмчилнэ. Хан боргоцойн 120 гр зөөлөн эдийг чанаад, 30 гр зөгийн балтай найруулан өдөрт хоёр удаа ууна.

3. Хоолны шингээлтийг сайжруулна. Жимсний шүүс шахагч машинаар шахаж шүүсийг нь өдөрт хоёр удаа 40 мл хэмжээтэй ууна.

4. Гэдэс гүйлгэхээс сэргийлнэ. Шинэхэн хан боргоцойг хальслаад, хэд хэд хэрчээд түүхийгээр нь идэж болно. Өдөрт гурван удаа 50 гр-аар идвэл гэдэс гүйлгэх зовуур үгүй болно.

5. Гэдэсний үрэвслээс сэргийлнэ. Хан боргоцойн 30 гр навчийг усан чанаад өдөр бүр гурван удаа ууна. Аливаа жимс ногооны харшилтай хүнд Хан боргоцойн жимс тохиромжгүй. Хан боргоцойг түүхийгээр нь идэхээс өмнө давстай усанд дэвтээвэл сайн. Давстай усанд органик исгэлэн эд нь задрах сайн талтай.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.