Тусгай нислэгээр ирсэн иргэдийн паспортыг төлбөрөө төлсөн бол БУЦААЖ өгнө
Улсын онцгой комиссоос байгуулсан Шуурхай штабаас мэдээлэл хийж байна.
Тусгай нислэгээр ирсэн иргэдийн паспортыг онгоцон дотор хурааж авсан байгаа. Төлбөрөө төлсөн хүмүүст буцааж олгоно.
Дүрэм журмаа мөрдөж, тусгаарлах байрны зардлаа төлөх хэрэгтэй. Төлөхгүй байгаа тохиолдол Багабаян амралтад тусгаарласан иргэдээс гарсан.
Ингэж хариуцлагагүй байж болохгүй. Иргэдийн ачааг 14 хоног тусгаарлана. Энэ хугацаанд ачаанаасаа элдэв юмаа авъя гэсэн хүсэлт шаардлага гарч байна.
Танил талаараа яриулж хэлүүлж байна. Битгий ингэ, үүнийгээ боль. Бид бүхэн дүрэм журам мөрдөж ажиллаж байгаа хүмүүс гэлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.