БНСУ-ын “Samsung” компани 220 сая ам.долларын хөгжлийн төвийг Вьетнамд барьж байна

БНСУ-ын “Samsung” компани 220 сая ам.долларын хөгжлийн төвийг Вьетнамд барьж байна

БНСУ-ын “Samsung Electronics” технологийн компани 220 сая ам.долларын өртөг бүхий судалгаа, хөгжлийн төвийн шавыг Вьетнамд тавьжээ.

Барилгын ажил 2022 оны сүүлээр дуусах бөгөөд энэхүү төв 2200-3000 ажлын байр бий болгох аж. Вьетнамын цорын ганц томоохон гаднын хөрөнгө оруулагч болох “Samsung” өнгөрсөн хугацаанд тус улсад нийт 17 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ.

Зүүн өмнөд Азид хамгийн томд тооцогдох энэ төв хиймэл оюун ухаан, их өгөгдөл, 5G зэрэг салбарын судалгаа хийх аж.

Вьетнам улс “Samsung Electronics” үйлдвэрийн ухаалаг утас болон сэлбэг хэрэгсэл экспортод гаргадаг бөгөөд өнгөрсөн онд экспортын хэмжээ 4.4 хувиар нэмэгдэж, 51.38 тэрбум ам.долларт хүрчээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.