БНСУ-д коронавирусний улмаас нас барагсдын тоо 29 боллоо
Ёнхап агентлагийн мэдээлж буйгаар өнгөрсөн шөнө (2020.03.02-03) Дэгү хотод шинэ төрлийн коронавирус буюу "COVID 19"-өөр халдварласан 78 настай А нь Кеймюн Их сургуулийн Донсан эмнэлэгт тусгаарлагдан, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаад нас баржээ.
Өнөөдрийн байдлаар БНСУ-д уг вирусний улмаас нас барсан иргэдийн тоо 29, эдгэрсэн иргэдийн тоо 31, нийт халдвар авсан иргэдийн тоо 4335 болоод байна.
Мөн энэ өвчний улмаас дэлхий дээр 84 991 хүн халдвар авсан нь тогтоогдсон бол нас барсан хүний тоо 3020-д хүрээд байна.
Эх сурвалж: Ёнхап агентлаг
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.