БНСУ -ын өрөнхийлөгч Мүн Жэ Ин нь АНУ-д хийх айлчлалын гол сэдэв Солонгосын хойг

БНСУ -ын өрөнхийлөгч Мүн Жэ Ин нь АНУ-д хийх айлчлалын гол сэдэв Солонгосын хойг

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Америкт шинэ засаг захиргаа бүрдсэнээс хойш анх удаа, энэ долоо хоногт Вашингтонд айлчлахаар төлөвлөжээ. Айлчлалын хүрээнд Цагаан ордонд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч АНУ-ын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт болох аж. Өмнөд Солонгосын хэвлэлүүдэд мэдээлснээр, уулзалтын гол сэдэв Солонгосын хойг, вакцины хамтын ажиллагаа, Бээжингийн эсрэг Куад эвсэл дэх Сөүлийн оролцоо зэрэг асуудал байх юм байна.

Хөх ордны хэвлэлийн албанаас "Жо Байден, Мүн Жэ Иний анхны дээд хэмжээний уулзалтаар хоёр тал Covid-19 цар тахалтай хамтран тэмцэх, ялангуяа вакцины нийлүүлэлт чиглэлээр хамтран ажиллах, Умард Солонгостой хэрхэн харилцах зэрэг асуудал голлоно” гэж мэдээлжээ.

Мүн Жэ Иний тав хоногийн айлчлал нь сүүлийн хоёр жилийн хугацаан дахь 11 дэх удаагийн гадаад айлчлал болох бол АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены хувьд тангараг өргөснөөсөө хойш хоёр дахь гаднын улсын төрийн тэргүүнийг хүлээж авах юм.

Олон улсын шинжээчид "АНУ-ын Ерөнхийлөгч Байден Цагаан ордонд Ази дахь холбоотон хоёр орны төр, засгийн тэргүүн нарыг ойр ойрхон хүлээн авч байгаа нь Америкийн шинэ засаг Ази руу чиглэсэн бодлогодоо илүү их анхаарч байгаагийн илрэл. Нөгөө талаар Хятадын өргөжин тэлэлтийг хязгаарлахад Азийн холбоотнууд, бүс нутаг дахь түншүүдтэйгээ шинэ түвшинд харилцах сонирхолтой байгааг илтгэж байна" шинжээчид дүгнэж байна.

Байдены засаг захиргаа саяхан Умард Солонгосын талаарх бодлогын судалгааг хийж дууссанаа зарласан. билээ. Мүн Жэ Иний хувьд Солонгосын хойгийн энх тайвны үйл явцыг сэргээж, идэвхжүүлэх чармайлтаа үр дүнд хүргэх сонирхолтой байгаа аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д коронавирусний хувилбараар халдварласан тохиолдлын тоо 1000 давжээ. 2021-05-19

БНСУ-д 76 настай өвөөгийн гэр бүлийн 6 хүнээс “ковид19 “ илэрчээ. 2021-05-19

БНСУ-ын ерөнхийлөгч АНУ-д айлчилна 2021-05-19

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 646-аар нэмэгдэж нийт 134,117-д хүрэв. 2021-05-20

БНСУ-ын “SK Innovation” компани “Ford Motor” компани цэнэг хураагуурын хамтарсан үйлдвэр байгуулна 2021-05-20

БНСУ -ын өрөнхийлөгч Мүн Жэ Ин нь АНУ-д хийх айлчлалын гол сэдэв Солонгосын хойг 2021-05-20

“Samsung”-ийн өв залгамжлагчийг өршөөх үү? 2021-05-20

20 орчим насны Монгол охин найзынхаа нүцгэн зургийн нууцаар дарж, мөнгө нэхэж сүрдүүлжээ. 2021-05-20

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 561 хүн илэрчээ... 2021-05-21

БНСУ- д Модена вакциныг дотоодын хэрэглээнд зөвшөөрөгдсөн 4 дэх удаагийн “ковид 19 “өвчний эсрэг вакцин боллоо. 2021-05-21

БНСУ нь энэ сарын 24 нээс цар тахлын үед нийгэд зай барих журмыг дахин 3 долоо хоног сунгахаар болсон байна. 2021-05-21