БНСУ- д Модена вакциныг дотоодын хэрэглээнд зөвшөөрөгдсөн 4 дэх удаагийн “ковид 19 “өвчний эсрэг вакцин боллоо.
Өнөөдөр засгийн газраас АНУ-ын эмийн үйлдвэрийн бүтээсэн “Ковид 19”өвчний эсрэг Modena вакцины импортлох лицензийг зөвшөөрч баталлаа. Хүнс, эмийн аюулгүй байдлын яамнаас гадны шинжээчдийг оролцуулан энэ өдөр эцсийн шалгалтын хороог нээж Modena вакцин талаар клиникийн аргаар шалгалт судалгаа хийссэний үндсэн дээр энэхүү Modena вакциныг батлахаар шийдвэрлэсэн.
Ингэснээр Модена вакцин нь AstraZeneca, Pfizer, Janssen вакцины дараа Солонгост лицензтэй дөрөв дэх “ковид 19 “өвчний эсрэг вакцин болж бүртгэгджээ.
Вакциныг Европ, АНУ, зэрэг 39 орон болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) хүлээн зөвшөөрч бас онцгой байдлын үед ашиглах зөвшөөрлийг авсан байна. Модена вакцины эмнэлзүйн туршилтанд урьдчилан сэргийлэх нөлөө 94.1% байсан гэж шинжээчид дүгнэсэн тул батлахад хангалттай гэж үзсэн.
Модена вакцин бол mRNA суурилсан вакцин юм.
Вакциныг энгийнээр тайлбарлавал вирус орж ирэхээс өмнө В эсүүдэд мэдээлэл өгч тухайн вирусын эсрэг биетийг хүний биед үржүүлж бэлтгэдэг гэсэн үг. Вирус орж ирмэгц бэлэн байгаа эсрэг биетүүд түүнд очиж наалдаад үржих боломжгүй болгон гадагшлуулахыг хэлнэ.
Гаднаас орж ирсэн вирус эсрэг биетүүдэд бүслэгдээд үржих боломжгүй болохоороо дархлааны системд аяндаа ялагддаг байна.
Эх сурвалж : Сhosunbiz
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.