Бразилд эх үүсвэр нь тодорхойгүй коронавирусний төрөл хурдацтай тархаж байна
Сан-Паулугийн их сургуулийн судлаачид Бразилд хурдацтай тархаж байгаа “SARS-CoV-2” коронавирусний шинэ хувилбарыг илрүүлсэн тухай “Globo” сонин мэдээлсэн байна.
““P4” гэж нэрлэсэн хувилбарын эх үүсвэр нь тодорхойгүй байна. Шинэ хувилбарыг Сан-Паулу мужийн Мокока хотоос анх илрүүлсэн бөгөөд дараа нь Порту- Феррейра хотод тархсан. “P4” илүү халдвартай эсвэл аюултай эсэхийг одоогоор тогтоох боломжгүй байна" гэж Бразилын вирус судлалын нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Араужо Жуниора тус сонинд мэдээлжээ.
Шинэ хувилбар нь "бразил” хувилбар болох “P1” ба “P2”, Филиппинд тархсан “P3” хувилбартай нийтлэг гарал үүсэлтэй бөгөөд эдгээр вирус бүгд B.1.1.28 төрөлд хамаардаг аж.
Араужо Жуниорын хэлснээр, энэ вирус нь бүс нутагт хурдацтай тархаж, Сан-Паулу мужийн есөн хотод илрээд байгаа учир шинэ хувилбар Бразилд бий болсон гэдгийг одоо хүлээн зөвшөөрөх нь чухал юм.
“Уг вирус “P1” болон “британи” хувилбар давамгайлсан орчинд тархаж байгаа боловч хурдан тархаж байгаад бид маш их санаа зовж байна" гэж вирус судлаач нэмж хэлжээ.
Сан-Паулугийн их сургуулийн судалгааны мэдээллийг томуу, коронавирусний геномын талаарх мэдээлэлд чөлөөтэй нэвтрэх олон улсын санаачилга болох GISAID-т өгчээ. Энд уг вируст "P4" гэдэг нэр өгсөн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.