“Ж.Байден АНУ-ын тагнуулын байгууллагуудад коронавирус хэрхэн үүссэнийг шалгахыг үүрэг болголоо

“Ж.Байден АНУ-ын тагнуулын байгууллагуудад коронавирус хэрхэн үүссэнийг шалгахыг үүрэг болголоо

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден коронавирусний гарал үүсэлтэй холбоотой маргаан үргэлжилсээр байгаатай  холбогдуулан “COVID-19” хэрхэн үүссэнийг шалгахыг тагнуулын байгууллагууддаа үүрэг болгожээ.

“Ж.Байден АНУ-ын тагнуулын байгууллагуудад вирусний гарал үүслийг тогтоох чиглэлд гаргаж буй хүчин чармайлтаа хоёр дахин нэмэгдүүлж, 90 хоногийн дотор өөрт тайлагнахыг үүрэг болголоо” гэж Цагаан ордны мэдэгдэлд дурдсан байна.

“COVID-19” халдварын анхны тохиолдол БНХАУ-ын Ухань хотод 2019 оны сүүлээр бүртгэгдсэн юм. Түүнээс хойш дэлхий даяар 168 сая гаруй хүн халдвар авч, 3.5 сая хүн нас бараад байна.

Эрүүл мэндийн байгууллагууд “COVID-19”-ийн эхний тохиолдлуудыг Ухань хотын далайн бүтээгдэхүүний захтай холбож байгаагаас гадна судлаачид вирусийг анх амьтнаас хүнд дамжсан хэмээн үзэж буй юм.

Гэвч саяхнаас АНУ-ын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд вирус Хятадын лабораториос тархсан байх магадлалтай гэх мэдээлэл гарах болжээ.

Харин Бээжингийн зүгээс ийм мэдээллийг зэмлэн буруушаагаад, эсрэгээрээ АНУ-ын лабораториос үүдэлтэй байж болзошгүй гэж мэдэгдсэн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Бразилд эх үүсвэр нь тодорхойгүй коронавирусний төрөл хурдацтай тархаж байна 2021-05-26

Токио болон Осакад вакцинжуулалтын аянаа эрчимжүүлж байна. 2021-05-26

АНУ “Sotrovimab” эмийг коронавирусний эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрчээ. 2021-05-27

Франц улс Их Британийн аялагчдад хязгаарлалт тогтоожээ. 2021-05-27

Дэлхий даяар халдварын тохиолдлын тоо буурчээ. 2021-05-27

“Ж.Байден АНУ-ын тагнуулын байгууллагуудад коронавирус хэрхэн үүссэнийг шалгахыг үүрэг болголоо 2021-05-27

Хятадад уулын марафон гүйлтийн үеэр амиа алдсан тамирчдын ар гэрт нөхөн төлбөр олгоно 2021-05-27

ОХУ-д амьтдыг вакцинжуулж эхэлжээ. 2021-05-27

Беларусьт нөхцөл байдал хурцадвал Дэлхийн III дайн дэгдэх аюултайг Лукашенко анхааруулжээ. 2021-05-27

Иран криптовалютын олборлолтоос үүдэлтэй эрчим хүчний хэрэглээг хориглох шийдвэр гаргажээ. 2021-05-27

Израил ирэх долоо хоногоос бүх хязгаарлалтаа цуцална. 2021-05-28