Блинкен Төрийн нарийн бичгийн даргын хувиар Израилд анхны айлчлалаа хийж байна.

Блинкен Төрийн нарийн бичгийн даргын хувиар Израилд анхны айлчлалаа хийж байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен үүрэгт ажилдаа орсноос хойш анх удаа айлчлал хийхээр мягмар гаргийн өглөө Израилд хүрэлцэн очжээ.

Айлчлалынхаа үеэр тэрбээр Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху, Гадаад хэргийн сайд Габи Ашкенази нартай хэлэлцээ хийнэ гэж тус улсын Kan радио мэдээлэв.

Тус радиогоор мэдээлснээр, Бен-Гурионы нэрэмжит нисэх онгоцны буудалд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргыг Израилын Гадаад хэргийн сайд угтан авсан байна.

Блинкен тавдугаар сарын 27 хүртэл үргэлжлэх айлчлалынхаа үеэр мөн Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас, Египетийн төрийн тэргүүн Абдель Фаттах ас-Сиси нартай Газын зурваст гал зогсоох тохиролцоог бэхжүүлэх талаар хэлэлцэнэ. 11 өдрийн турш харилцан цохилт өгсөн Израил, Палестины бүлэглэлүүдийн хооронд гал зогсоох тохиролцоо тавдугаар сарын 21-ний шөнө хэрэгжиж эхэлсэн билээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.