БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 695-аар нэмэгдэж нийт 142,852-д хүрэв.
БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 09:30 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 6 дугаар сарын 4-ний 00.00 цагийн байдлаар 695-аар нэмэгдэж нийт 142,852-д хүрэв. Шинээр илэрсэн 695 тохиолдлын 21 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн.
Нийт 133,289 (+590) иргэн эдгэрсэн бол 1,969 (+1) иргэн нас барсан Тусгаарлалтад 7,594 (+104) иргэн байна. Корона вируст халдвараас урьчилан сэргийлэх эхний ээлжний тарилгад 342,576 хүн хамрагдаж 7,086,292 хүн, 2 дугаар ээлжийн тарилгад 25,504 хүн хамрагдаж нийт 2,247,008 хүн боллоо.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.