БНСУ -нь долдугаар сараас эхлэн вакциндаа хамрагдсан иргэдийг гадаа амны хаалт зүүхгүйгээр явж болохоор шийдвэр гаргажээ.
Өчигдөр 26-ны өдөр Засгийн газраас коронавирусын шинэ халдварын эсрэг вакцин хийлгэсэн нөхцөл байдлаас шалтгаалан хорио цээрийн эсрэг арга хэмжээ, үйл ажиллагааны хязгаарлалтыг үе шаттайгаар бууруулахаар шийдвэрлэв.
Үүний дагуу ирэх сараас эхний вакцинаа хийлээд 2 долоо хоносны дараа 8 ба түүнээс дээш хүний гэр бүлийн шууд уулзалтыг зохион байгуулж болно. Вакцинжуулалтын хоорондох зайнаас хамааран 2 дахь вакцинаа тариулж дууссан тохиолдолд ахмад настнуудад танил хүмүүстэйгээ цагийг өнгөрөөх уулзах бас боломжтой болно.
Тодруулбал, цар тахлын үед нийгэмд зай барихыг 7-р сараас эхлэн вакцинжуулалтанд хамрагдсан иргэдийг цэцэрлэгт хүрээлэн, ууланд авирах болон гадаа ил задгай газарт маск зүүхгүй байж болно гэжээ.
Сүүлийн өдрүүдэд шөнийн цэнгээний газрууд, шашны байгууллагуудыг дагасан халдварын голомтууд дараалан илэрч, мутацлагдсан вирусийн Британи хувилбар тархсан нь өвчлөлийг бууруулахгүй байгаа.
Солонгосын халдварт өвчинтэй тэмцэх төвөөс мэдээлснээр тус улсад мутацлагдсан вирусийн хувилбаруудын нийт тохиолдол 1,390 бүртгэгдсэнээс 1,147 нь Британи хувилбарын тохиолдол байгаа ажээ.
Үүнтэй зэрэгцэн Өмнөд Солонгост вакцинжуулалтын аян эрчимжиж байна. Одоогоор 52 сая орчим хүн амынх нь 7.7 хувь буюу 3.9 сая хүн вакцинжуулалтад ямар нэг хэмжээгээр хамрагджээ.
Вакцины нийлүүлэлтийн асуудлыг шийдвэрлэсний дараа өдөрт нэг сая хүн дархлаажуулж эхлэхээ тус улсын эрх баригчид мэдэгдсэн байна.
Өмнөд Солонгос нь 99 сая хүнийг дархлаажуулах хэмжээний буюу хүн амынхаа тооноос хол давсан вакцин авахаар үйлдвэрлэгчидтэй гэрээ байгуулсан ч нийлүүлэлт удаашралтай байгаа юм. Тус улсын засгийн газар энэ оны арваннэдүгээр сар гэхэд хүн амаа бүрэн дархлаажуулж дуусгах зорилт тавьжээ.
Эх сурвалж : Yonhap news
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.