Беларусьт нөхцөл байдал хурцадвал Дэлхийн III дайн дэгдэх аюултайг Лукашенко анхааруулжээ.

Беларусьт нөхцөл байдал хурцадвал Дэлхийн III дайн дэгдэх аюултайг Лукашенко анхааруулжээ.

Хэрвээ Беларусь улсын дотоод нөхцөл байдал хурцдаж, зэвсэгт мөргөлдөөн гарвал энэ нь Дэлхийн Гуравдугаар дайны эхлэл болох эрсдэлтэйг тус улсын ерөнхийлөгч Александр Лукашенко анхааруулжээ.

Тиймээс улс орных нь дотоод хэрэгт оролцож, тогтворгүй байдал үүсгэхийг оролдохоо зогсоохыг тэр гадаад орнуудад уриалсан байна.

“Беларусиар оролдоод хэрэггүй гэж би дэлхий нийтэд анхааруулмаар байна. Манайх тийм том улс биш. Гэхдээ зохих хариуг нь өгөх чадвартай. Дэлхийн түүхэнд өмнө нь ч ийм үйл явдал тохиолдож байсан.

Аливаа бодлогогүй алхам хийхээсээ өмнө Беларусь бол Европын төв гэдгийг санаарай. Энд байдал муудвал дэлхийн дайн ч дэгдэх боломжтой” гэж Лукашенко өчигдөр тус улсын хууль тогтоогчид, үндсэн хуулийн зөвлөлийн гишүүд, засгийн газрын сайд нартай уулзах үеэрээ хэлжээ.

Өнгөрсөн Ням гарагт сөрөг хүчний сэтгүүлчийг баривчлахын тулд өөрийн нутаг дээгүүр өнгөрч явсан RyanAir компанийн онгоцыг барьцаалсан хэрэгт Лукашенко буруутгагдаад байгаа. Маргааш буюу Баасан гарагт Лукашенко ОХУ-ын нийслэл Москва хотод айлчилж, ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар болсныг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Лхагва гарагт мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Франц улс Их Британийн аялагчдад хязгаарлалт тогтоожээ. 2021-05-27

Дэлхий даяар халдварын тохиолдлын тоо буурчээ. 2021-05-27

“Ж.Байден АНУ-ын тагнуулын байгууллагуудад коронавирус хэрхэн үүссэнийг шалгахыг үүрэг болголоо 2021-05-27

Хятадад уулын марафон гүйлтийн үеэр амиа алдсан тамирчдын ар гэрт нөхөн төлбөр олгоно 2021-05-27

ОХУ-д амьтдыг вакцинжуулж эхэлжээ. 2021-05-27

Беларусьт нөхцөл байдал хурцадвал Дэлхийн III дайн дэгдэх аюултайг Лукашенко анхааруулжээ. 2021-05-27

Иран криптовалютын олборлолтоос үүдэлтэй эрчим хүчний хэрэглээг хориглох шийдвэр гаргажээ. 2021-05-27

Израил ирэх долоо хоногоос бүх хязгаарлалтаа цуцална. 2021-05-28

Сирийн ерөнхийлөгчийн сонгуульд Башар Асад ялалт байгуулжээ. 2021-05-28

Ж.Безос “Amazon” компанийн тэргүүний албан тушаалаасаа огцорно. 2021-05-28

АНУ “Нээлттэй тэнгэр” гэрээнд эргэж орохгүй гэдгээ дахин мэдэгджээ. 2021-05-28