Шинжилгээгээр коронавируст халдварын 769 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 8600 гаруй хүнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 769 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Шинэ тохиолдлын 768 нь дотоодын халдавр бол эрүүл мэндийн ажилтан нэг хүн халдвартай гарчээ. Нийт тохиолдлын 681 нь нийслэлд хөдөө орон нутагт 87 тохиолдол бүртгэгджээ.
Өнөөдрийн байдлаар, манай улсад “Ковид-19” халдварын нийт тохиолдол 56 621 боллоо. Харин 571 хүн сүүлийн 24 цагт эмнэлгээс гарснаар нийт 49 320 хүн эдгэрчээ.
Сүүлийн 24 цагт коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр 5 хүн нас баржээ. Ингэснээр коронавируст халдварын улмаас нийт 268 хүн эндээд байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.