ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Багануур дүүрэгт ажиллав

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Багануур дүүрэгт ажиллав

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцан, алба хаагчидтай уулзалт хийлээ. Алба хаагчид он гарсаар дүүргийн хэмжээнд тохиолдсон 18 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн, 33 хүний амь насыг авран хамгаалжээ. Мөн коронавируст халдвараас сэргийлэх байнгын 3, явуулын 5 цэгт 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Түүнчлэн ажиллах орчин нөхцлөө сайжруулах зорилгоор шинээр сургалтын танхим, амрах өрөө болоод албан өрөөгөө шинэчлэн засварлаж, бүтээн байгуулалтын ажлуудыг үе шаттайгаар өрнүүлж байгааг ОБХ-ийн дарга, хурандаа Н.Нямхорлоо онцлон танилцууллаа.

Энэ үеэр хошууч генерал Г.Ариунбуян үүргээ нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ өөрсдийн санаачлагаар бүтээн байгуулалтын олон ажил өрнүүлж байгаад алба хаагчдадаа талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн зөвлөл хуралдав 2021-05-29

Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах олон улсын ажиглагчдыг хүлээн авч уулзав 2021-05-29

Монголын баг тамирчдаас 3 боксчин Ази тивийн аваргын төлөө тулалдана. 2021-05-29

Өнөөдөр буюу бямба гарагт ажиллах дархлаажуулалтын цэгүүд 2021-05-29

Гадаадад байгаа монголчууд эх орондоо ирж вакцинд хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. 2021-05-29

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Багануур дүүрэгт ажиллав 2021-05-29

Израил улс “Ковид-19”-тэй тэмцэхэд зориулж 20 мянган ам.долларын хамгаалах хэрэгсэл Монгол улсад хандивлав. 2021-05-29

PCR шинжилгээний цэгийн ажиллах хуваарь 2021-05-29

Шинжилгээгээр коронавируст халдварын 769 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2021-05-29

ФОТО: Олон улсын энхийг сахиулагчдын өдөрт зориулсан цэргийн ёслолын ажиллагаа 2021-05-29

350 орчим алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд оролцжээ 2021-05-29