Израил улс “Ковид-19”-тэй тэмцэхэд зориулж 20 мянган ам.долларын хамгаалах хэрэгсэл Монгол улсад хандивлав.

Израил улс “Ковид-19”-тэй тэмцэхэд зориулж 20 мянган ам.долларын хамгаалах хэрэгсэл Монгол улсад хандивлав.

Израил Улсын Элчин сайдын яам, Израилийн Олон улсын хамтын ажиллагааны хөгжлийн агентлагаас /МАШАВ/ “Ковид-19” халдварын цар тахалтай тэмцэхэд зориулан Монгол Улсад 20.000 ам.долларын өртөг бүхий хамгаалалтын хэрэгсэл, амны хаалтыг хандивлалаа.

Хандивыг хүлээн авах ёслолын ажиллагааг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд зохион байгуулав. Ёслолын ажиллагаанд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал, Израил Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ирит Бен-Абба нар оролцлоо.

Ташрамд дурдахад энэ үед Монгол, Израил улс дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгаа бөгөөд тус улсаас үзүүлж буй энэхүү тусламж нь хоёр улсын найрсаг харилцааны илэрхийлэл болж байна гэж Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах олон улсын ажиглагчдыг хүлээн авч уулзав 2021-05-29

Монголын баг тамирчдаас 3 боксчин Ази тивийн аваргын төлөө тулалдана. 2021-05-29

Өнөөдөр буюу бямба гарагт ажиллах дархлаажуулалтын цэгүүд 2021-05-29

Гадаадад байгаа монголчууд эх орондоо ирж вакцинд хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. 2021-05-29

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Багануур дүүрэгт ажиллав 2021-05-29

Израил улс “Ковид-19”-тэй тэмцэхэд зориулж 20 мянган ам.долларын хамгаалах хэрэгсэл Монгол улсад хандивлав. 2021-05-29

PCR шинжилгээний цэгийн ажиллах хуваарь 2021-05-29

Шинжилгээгээр коронавируст халдварын 769 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2021-05-29

ФОТО: Олон улсын энхийг сахиулагчдын өдөрт зориулсан цэргийн ёслолын ажиллагаа 2021-05-29

350 орчим алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд оролцжээ 2021-05-29

Москвагаас Монгол руу тахианы мах ачиж явсан машин өчигдөр осолд оржээ. 2021-05-29