Малайз улсад зөвхөн эдгэрэх магадлалтай хүмүүсийг сэхээн амьдруулах тасагт авна.
Малайз улсад эмнэлгийн ор хүрэлцээгүй болсон учир КОВИД-19 оноштой өвчтөнүүдийг сонгож, эрчимт эмчилгээний тасагт шилжүүлэхээр болжээ. Ингэхдээ эдгэрэх магадлал өндөр хүмүүсийг тэргүүн ээлжид сонгоно гэж тус улсын Эрүүл мэндийн яамны газрын ерөнхий захирал Хишам Абдула мэдэгджээ.
Эмч нар хүнд сонголт хийх боллоо гэж тэрбээр онцолсон байна.
Хишам Абдулагийн хэлснээр, эрчимт эмчилгээний тасгуудын хүчин чадал хэтэрч, эмнэлгүүдийн энгийн тасгууд 85 хувиар дүүрсэн бол тусгайлан нээсэн тусгаарлах төвүүд 65 хувийн ачаалалтай ажиллаж байгаа аж.
Малайз улсад тавдугаар сараас эхлэн коронавирусний халдварын тархалт огцом нэмэгдэж, нас баралт хамгийн дээд цэгтээ хүрээд байна. Өнгөрсөн хугацаанд тус улсад нийт 565 мянга гаруй хүн халдвар авснаас 2.7 мянга гаруй хүн эндээд байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.