АНУ руу ниссэн Энэтхэгийн онгоцноос амьд сарьсан багваахай илэрсэн тул буцаж газарджээ.
Пүрэв гарагт АНУ-ын Ньюарк хотын чиглэлд ниссэн Энэтхэгийн Air India компанийн онгоцон дотор амьд сарьсан багваахай илэрсэн тул Шинэ Дели хотод буцаж газардахад хүрсэн байна.
Энэтхэгийн сошиал сүлжээнд тарсан видео бичлэгт Boeing 737 онгоцны зорчигчдын танхимд сарьсан багваахай нисэж, зорчигчид айж сандарч байгааг харуулжээ.
Онгоц агаарт хөөрснөөс хойш нэг цаг орчмын дараа ийм явдал тохиолдсон тул нисгэгчдийн ахлагч буцаж Шинэ Делид газардах шийдвэр гаргасан байна. Газардсаны дараа зорчигчдыг нүүлгэж, онгоцыг утаж ариутгах арга хэмжээ авчээ.
Сарьсан багваахай онгоцны бизнес ангиллын зорчигчдын хэсэгт үхсэн байсныг сүүлд олсон гэнэ. Air India компанийн шалгалтын урьдчилсан дүгнэлтээр уг амьтан онгоцонд хоол оруулах үеэр хамт орсон байж болзошгүй гэжээ. Зорчигчид өөр онгоцонд шилжин суусны дараа нислэгээ үргэлжлүүлж, Ньюарк хотод төлөвлөсөн хугацаанаасаа олон цагаар хоцорч хүрсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.