Японы компаниуд ажлын байрандаа вакцин хийхээр бэлтгэж байна
Японы Засгийн газар энэ сарын 21-нээс иргэдийг ажлын байран дээр нь коронавирусний вакцинд хамруулахаар төлөвлөж байгаатай холбоотойгоор тус улсад үйл ажиллагаа явуулдаг компаниуд вакцинжуулалтын цэгээ байгуулахаар бэлтгэж байна.
Засгийн газар вакцинжуулалтыг эрчимжүүлэх зорилго бүхий энэхүү төлөвлөгөөгөө мягмар гарагт танилцуулжээ. Үүнд мөн их сургуулийн хотхонуудыг дархлаажуулалт хийх байрны жагсаалтад нэмж оруулсан байна.
“Sumitomo Life” даатгалын компани Токио, Осака хот дахь оффисуудаа вакцинжуулалтын цэгийн зориулалтаар ашиглаж, хот тус бүрд 4000 орчим хүн вакцинжуулахыг зорьж байна. Тус компанийн төлөөлөгчийн мэдээлснээр, вакцины нөөцийг хангах нь тулгамдсан асуудал болж байгаа бөгөөд үүнийг Засгийн газрын төлөөлөгчидтэй зөвлөлдсөний дүнд шийдвэрлэх ажээ.
Мөн “Sony” групп, “Toyota Motor” компани, “SoftBank” групп, цахим худалдааны “Rakuten”, “Mercari” компаниуд ажлын байрандаа ажилтнуудаа вакцинжуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна. Түүнчлэн оффисын түрээсийн үйлчилгээ үзүүлдэг “TKP” компани уулзалтын өрөөнүүдээ жижиг компаниудад үнэгүй санал болгохоор болжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.