Аюулт мөөгөнцөрт халдвар дахин нэг оронд бүртгэгдлээ.
Иракийн өмнөд Ди Кар мужид “хар мөөгөнцөр” гэгддэг мукормикоз мөөгөнцөрт халдварын улмаас дор хаяж хоёр хүн нас бараад байна гэж мужийн эрүүл мэндийн газрын төлөөлөгч Аммар аль Замили мэдээлжээ.
Насириа хотод мөөгөнцөрт халдварын дөрвөн тохиолдол, хоёр нас баралт бүртгэгдсэн байна. Хоёр тохиолдол коронавирусний халдвараас үүдэлтэй хүндрэлүүдээс болжээ.
Мукормикоз мөөгөнцөрт халдвар орон нутаг дахь бохирдол, хөрсний бохирдлоос үүдэлтэй гэж Иракийн Нийгмийн эрүүл мэндийн газрын захирал Абдул Амир аль Халфи мэдэгдсэн байна.
Хар мөөгөнцрийн тоосонцор хүний хамрын хөндий, арьсан дээрх шархаар дамжин халдварладаг байна. Энэ аюулт өвчин чихрийн шижин, ялангуяа коронавирусний улмаас дархлаа нь суларсан хүмүүст илүү аюултай гэнэ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.