Их Британийн хатан хаан АНУ-ын төрийн тэргүүнтэй уулзана.

Их Британийн хатан хаан Элизавета АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, тэргүүн хатагтай Жилл Байден нартай Виндзор цайзад ирэх долоо хоногт уулзана гэж Букингемийн ордон пүрэв гарагт мэдээлэв.
Талууд Их Британид ирэх долоо хоногт эхлэх “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын эцсээр уулзах ажээ. Ингэснээр Ж.Байден өдгөө 95 настай хатан хаантай уулзсан АНУ-ын 13 дахь Ерөнхийлөгч болно. Мөн хатан хааны хувьд хунтайж Филиппийг дөрөвдүгээр сард таалал төгссөнөөс хойш хийх анхны томоохон уулзалт болох юм.
Их Британи “Долоогийн бүлэг”-ийн удирдагчдын уулзалтыг Английн Корнуолл гүнлэгт зохион байгуулна. Энэ нь Ж.Байдены хувьд нэгдүгээр сард ерөнхийлөгчийн тангараг өргөснөөсөө хойш хилийн чанадад хийх анхны айлчлал болохын сацуу “COVID-19” цар тахал дэгдсэнээс хойш биечилсэн хэлбэрээр зохион байгуулах хамгийн том дипломат үйл ажиллагаа болно.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.