Өнгөрсөн сард 10 мянга гаруй хүн B,C вирусний илрүүлэг шинжилгээнд хамрагджээ.

Өнгөрсөн сард 10 мянга гаруй хүн B,C вирусний илрүүлэг шинжилгээнд хамрагджээ.

 Монгол Улсын Засгийн газраас 2017 оноос “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг 5 дахь жилдээ хэрэгжүүлж байна.

Хүн амаа хепатитийн вирусний халдвараас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэн эмчлэх, элэгний хатуурал болон элэгний хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах зорилготой энэхүү хөтөлбөрийн хүрээнд элэгний B,C вирусний илрүүлэг, баталгаажуулах, идэвхжил тодорхойлох шинжилгээнүүдийг ЭМД-ын сангаас 100 хувь бүрэн хариуцдаг.

Өнөөдрийн байдлаар “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрт улсын хэмжээнд 1 175 931 хүн хамрагдсанаас хепатит В, С вирусний илрүүлэг шинжилгээг 1 168 592, баталгаажуулах шинжилгээг 7339, идэвхжил тодорхойлох шинжилгээг 119 028 хүн хийлгээд байна.

Харин өнгөрсөн сард 10 834 хүн хамрагдсанаас 5871 хүн хепатет В,С вирусний илрүүлэг, 144 хүн баталгаажуулах, 1079 хүн идэвхжил тодорхойлох шинжилгээнд хамрагджээ.

Түүнчлэн элэгний В, C вирусний эсрэг 16 төрлийн эмийг ЭМД-ын сангаас 30-70 хувь хүртэл хөнгөлж иргэд, даатгуулагчдыг эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдлээс хамгаалан ажиллаж байна гэж ЭМДЕГ-аас мэдээлэв.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ӨРНИЙН ЗУРХАЙ: Мэлхийнхэн шинэ ажил эхлэхэд тохиромжтой. 2021-06-04

УИХ дахь ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана. 2021-06-04

Улаанбаатарт өнөөдөр дархлаажуулалтын 45 цэг ажиллана. 2021-06-04

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Сербийн парламентийн даргатай уулзав. 2021-06-04

Монгол, Унгарын парламентын бүлгийн дарга нар хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. 2021-06-04

Өнгөрсөн сард 10 мянга гаруй хүн B,C вирусний илрүүлэг шинжилгээнд хамрагджээ. 2021-06-04

Д.Сумъяабазар: Төрийн албан хаагчдын цалин, урамшууллыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа. 2021-06-04

Энтони Блинкен: Газын зурваст хүмүүнлэгийн тусламж шаардлагатай. 2021-06-04

"Эрдэнэт"-ийн захирал Х.Бадамсүрэнд МАНЛАЙ УЯАЧ цол хүртээлээ. 2021-06-04

Авто замын нүхэн эвдрэлийг шөнийн цагаар засаж байна. 2021-06-04

2021-2022 оны хичээлийн жилд 1-5 дугаар ангийнхан "Үдийн хоол" хөтөлбөрт хамрагдана. 2021-06-04