"Эрдэнэт"-ийн захирал Х.Бадамсүрэнд МАНЛАЙ УЯАЧ цол хүртээлээ.

"Эрдэнэт"-ийн захирал Х.Бадамсүрэнд МАНЛАЙ УЯАЧ цол хүртээлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2021.06.04/ зарлиг гаргаж, Монгол Улсын манлай, алдарт уяач цолны болзол хангасан уяачдад цолыг нь гардуулж өгч байна.

Энэ үеэр "Эрдэнэт" үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнд Монгол Улсын манлай уяач цол хүртээлээ. 

Х.БАДАМСҮРЭНГИЙН НАМТАР 

Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт төрсөн. Хонь жилтэй.

Боловсрол, мэргэжил:
   1974 онд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ерөнхий боловсролын сургууль,
   1980 онд ЗХУ-ын /хуучин нэрээр/ Эрхүүгийн Политехникийн дээд сургуулийг уул уурхайн инженер-маркшейдер мэргэжлээр төгссөн.

Мэргэжил дээшлүүлэлт:
   1988 онд ЗХУ-ын /хуучин нэрээр/ Өнгөт төмөрлөгийн салбарын удирдах ажилтны институтэд  удирдлагын,
   1993 онд АНУ-ын Колорадо мужийн Боулдер хотын Эдийн засгийн дээд сургуульд англи хэл, эдийн засгийн,
   1997 онд АНУ-ын Колорадо мужийн Денвер хотод гадаад хэлний чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлсэн.
   1999 онд ОХУ-ын Москва хотын Уул уурхайн Их сургуульд Техникийн ухааны боловсролын доктор /Ph.D/,
   2004 онд мөн сургуульд Техникийн шинжлэх ухааны доктор /Sc.D/-ын зэрэг хамгаалсан.

Ажлын туршлага:
   1980-1987 онд Геологи, уул уурхайн үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, Уул уурхайн салбарын ерөнхий инженер бөгөөд Уул уурхайн үйлдвэрийн хэлтсийн дарга,
   1988-1989 онд Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яаманд Уул уурхайн салбарын ерөнхий инженер бөгөөд Хамтарсан үйлдвэрийн хэлтсийн дарга,
   1989-1993 онд Бор-Өндөрийн уул уурхайн баяжуулах үйлдвэрийн захирлын нэгдүгээр орлогч дарга,
   1989-1991 онд Хэнтий аймгийн Хэрлэн хорооны Ардын Депутатын Хурлын Гүйцэтгэх Захиргааны дарга/ хавсран ажилласан/
   1994-2006 онд Монгол-Оросын хамтарсан “Монголросцветмет” нэгдлийн Ерөнхий захирал,
   2002-2005 онд Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн Менежментийн багийн удирдагч,
   2007-2008 онд Үйлдвэр, худалдааны яамны Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн Газрын дарга,
   2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
   2012 оноос Монголын Уул уурхайн танхимын Ерөнхийлөгч, Монголын жоншны холбооны Тэргүүн, уул уурхай, металлургийн томоохон төслүүдийн Зөвлөх,
   2015 оноос Аж үйлдвэрийн яамны дэргэдэх Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах  үйлдвэрийн төслийн удирдагч, нэгжийн захирал,
   2016 оны наймдугаар сараас Уул уурхай, хүнд үйлдвэрийн Дэд сайдаар тус тус ажилласан.
   2016 оны 12 дугаар сараас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлаар томилогдон ажиллаж байна.
  1991 онд Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, шинэ Үндсэн хууль батлалцсан.
  1996 онд Монгол улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол хүртсэн.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Сербийн парламентийн даргатай уулзав. 2021-06-04

Монгол, Унгарын парламентын бүлгийн дарга нар хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. 2021-06-04

Өнгөрсөн сард 10 мянга гаруй хүн B,C вирусний илрүүлэг шинжилгээнд хамрагджээ. 2021-06-04

Д.Сумъяабазар: Төрийн албан хаагчдын цалин, урамшууллыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа. 2021-06-04

Энтони Блинкен: Газын зурваст хүмүүнлэгийн тусламж шаардлагатай. 2021-06-04

"Эрдэнэт"-ийн захирал Х.Бадамсүрэнд МАНЛАЙ УЯАЧ цол хүртээлээ. 2021-06-04

Авто замын нүхэн эвдрэлийг шөнийн цагаар засаж байна. 2021-06-04

2021-2022 оны хичээлийн жилд 1-5 дугаар ангийнхан "Үдийн хоол" хөтөлбөрт хамрагдана. 2021-06-04

PCR шинжилгээ авах цэгүүдэд түргэвчилсэн шинжилгээ авч эхэллээ. 2021-06-04

Г.Занданшатарын парламент ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ ҮҮ! 2021-06-04

Авто замын нүхэн эвдрэлийг шөнийн цагаар засаж байна. 2021-06-04