Авто замын нүхэн эвдрэлийг шөнийн цагаар засаж байна.

Авто замын нүхэн эвдрэлийг шөнийн цагаар засаж байна.

 Улаанбаатар авто замын нүхэн эвдрэлийг засах ажлыг иргэдэд хүндрэл учруулахгүйгээр шөнийн 22.00-6.00 цагийн хооронд хийж байна.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ төсөв, санхүүдээ тулгуурлан авто замын засварыг өнгөрсөн гуравдугаар сараас хийж эхэлсэн бөгөөд долдугаар сарын 1-нээс өмнө дуусгахаар төлөвлөжээ.

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар нь Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр буюу Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Чингисийн өргөн чөлөө зэрэг гудамж, замд нийт 30200 ам метр талбайд нүхэн эвдрэл засах аж.

Тус газрын дарга Б.Галхүү “Улаанбаатарт 1000 гаруй км хатуу хучилттай зам бий. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар зам арчлалт хийж, заадас засварласан. Одоо нөхөөс хийж байгаа. Энд 12 бригадын 70-80 хүн ажиллаж байна. Үүний дараа тэмдэг, тэмдэглэгээ хийнэ” гэжээ.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Зам засвар, ашиглалтын хяналын хэлтсийн дарга Д.Ганбат “Нийслэлийн зургаан дүүрэг, 175 гудамж, замын урсгал засвар хийнэ. Одоогоор Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт ажлаа эхэлсэн. Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт тендер зарлаж, 14 багц ажлаас найман гүйцэтгэгч гэрээгээ байгуулсан. Ирэх долоо хоногоос үлдсэн зургаа нь гэрээ байгуулж, ажлаа эхэлнэ. Урсгал засвар, нөхөөсийг 45 мянган ам метр талбайд хийхээр төлөвлөсөн” хэмээн ярьсныг НЗДТГ-ын Хэвлэлийн албана мэдээлэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.