Oршин суугаа улсынхаа халдвар хамгааллын дэглэмийг хатуу сахиж мөрдөхийг уриаллаа

Oршин суугаа улсынхаа халдвар хамгааллын дэглэмийг хатуу сахиж мөрдөхийг уриаллаа

КОВИД-19 цар тахлын дэгдэлт эрчимтэй явагдаж байгаагаас БНСУ-ын Засгийн газар “Нийгэмд зай барих” хорио цээрийн дэглэмийг 4 ДҮГЭЭР ЗЭРЭГЛЭЛ буюу хамгийн өндөр түвшинд хүргэж чангаруулсан шийдвэрээ 2021.07.26-ны өдрөөс 2021.08.08-ны өдрийг хүртэл 14 хоногийн хугацаагаар сунгаад байна. Иймд иргэд ТА бүхэн халдварт өртөхөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үүднээс халдварын тархалт намжтал онцын шаардлагагүй бол гадуур явах, олон нийтийн газраар үйлчлүүлэхээс зайлсхийж, зайлшгүй шаардлагатай, нэн яаралтай бус бол ЭСЯ-ны Консулын хэлтэст ирж үйлчилгээ авахаа түр хойшлуулахыг зөвлөж байна.

Энэ хүрээнд халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор цахим иргэний үнэмлэх сунгалтын үйлчилгээг 2021.08.08-ны өдрийг хүртэл түр хугацаагаар үзүүлэхгүй болохыг анхаарна уу.

БНСУ-д байгаа гадаадын байгууллага, иргэд нь суугаа орны хорио цээрийн журмыг солонгос иргэдийн нэгэн адил дагаж мөрдөх үүрэгтэйг манай иргэд ойлгон ухамсарлаж, оршин суугаа улсынхаа халдвар хамгааллын дэглэмийг хатуу сахиж мөрдөхийг уриалж байна.

ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ КОНСУЛЫН ХЭЛТЭС

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 677-оор нэмэгдэж нийт 141,476-д хүрэв. 2021-06-02

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 681-ээр нэмэгдэж нийт 142,157-д хүрэв. 2021-06-03

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 695-аар нэмэгдэж нийт 142,852-д хүрэв. 2021-06-04

Эмнэлзүйн зөвлөгөө өгч ажиллаж байна 2021-06-16

БНСУ-д суугаа ЭСЯ болон Консулын хэлтэст ариутгал халдваргүйжүүлэлт хийгдэх тул иргэдэд үйлчилгээ үзүүлэхгүй. 2021-07-02

Oршин суугаа улсынхаа халдвар хамгааллын дэглэмийг хатуу сахиж мөрдөхийг уриаллаа 2021-07-28

БНСУ-Д ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД 2021-07-28

ЭСЯ-НЫ 2021.09 САРД МӨРДӨХ ВИЗНИЙ ХУРААМЖ БОЛОН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ 2021-09-17

Монголч эрдэмтэн Юү Вон Сү-д “Алтан гадас” одон гардуулав. 2021-09-28

БНСУ-д нэвтрэх иргэн тусгаарлалтаас чөлөөлөгдөх хүсэлт хэрхэн гаргах вэ? 2021-10-09

Улаанбаатараас Сөүл чиглэлийн нислэгийн зорчигчдын анхааралд! 2021-10-30