БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 485 хүн илэрчээ...
БНСУ-д сүүлийн24 цагийн хугацаанд “ковид19” халдварын тохиолдол дотоодоос 454 хүн хилийн чанадаас 31 хүн шинээр илэрчээ. Нас барсан 1 хүн Короно вирус халдварсан тохиолдол Нийт 144,637 хүн, нас барсан нийт 1,974 хүн
Сүүлийн долоо хоногт 1-нээс өнөөдрийг хүртэл шинээр батлагдсан тохиолдлын тоо 430 →459 → 677→ 681→ 744 → 556 → 485 бүртгэгдсэн байна.
Хотын бүсэд батлагдсан тохиолдол илэрсэн Сөүлд 149, Кёнгид 146, Инчонд 15 нийт 310 хүн бүртгэгдсэн байна.
Орон нутгаар авч үзвэл Кённамд 27, Гангвонд 2, Жонбукт 3, Тэгү 26, Кёнбукт 8 Чунбук 10, Пусан 9, Улсан 10, Гванжу 4, Тэжон 20, Чүннам 9, Жоннам 3, Чэжү 13, Сэжүн 4 тус тус бүртгэгджээ.
Эхний вакцин хийлгэсэн нийт хүний тоо 7,598,797 болж, Хоёр дахь вакцин хийлгэсэн нийт 2,279,682 хүн тариулжээ. Сөрөг урвал нийт 34,447 тохиолдол болжээ. 34,447 тохиолдлын 32,658 нь вакцин хийлгэсний дараа булчин өвдөх, толгой өвдөх, халуурах, даарах, дотор муухайрах нийтлэг тохиолдол байв.257 нь харшлын таталт өгөх 1324 ноцтой сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Нас барсан 2 тохиолдол нэмж бүртгэгдсэн байна. Нийт нас барсан 208 хүн болжээ.
Эх сурвалж : https://www.yna.co.kr/view/AKR20210607024500530?input=1195m
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.